Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»“Монгол бэлгэдлээ дээдлэе” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Сонсох

“Монгол бэлгэдлээ дээдлэе” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг10/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bf36c38b80778a24big_(1)4073110692015-03-10-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд зураач М.Ганбат, М.Мөнхбат, Д.Дашцэрэн нарын хамтарсан "Монгол бэлгэдлээ дээдлэе"уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Монгол бэлгэдлээ дээдлэе” хэмээх энэхүү үзэсгэлэнд хээ угалз, уран зураг, сийлбэрийн зэрэг олон бүтээл дэлгэгджээ. 

    Үзэсгэлэнд дэлгэгдэж буй хээ угалз, уран зураг, сийлбэр зэрэг нь Монголын үндэсний ёс заншил, бэлгэдэл хүндэтгэлийг илэрхийлэн, үндэсний соёлын өв болох хээ угалзыг урлагийн түвшинд, уран бүтээлийн стандартын дагуу бүтээл болгон үзэгч олны хүртээл болгож байгаа бөгөөд уг үзэсгэлэн нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.

    Монгол орон арвин баялаг уламжлал, урлаг соёлын гайхамшигт өвтэй билээ. Энэ их өв соёлын нэг болох хээ угалзын урлаг нь хадны сүг зургаас үүсэлтэй. Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл хээ угалзыг амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд утга агуулгын хувьд дэвжин дээшлэх, урт наслахыг бэлгэдэн, нар сарны эргэлтээр зөв тойрсон байдаг нь энергийн зөв үелзлэлийг бий болгодог байна.

    Түүнчлэн Монгол гэрийн хана, унь, тооно, хаад хатдын хувцас, үсний гоёл чимэглэл, бүс зэрэг тэргүүтэнд Монгол хээгээ урлан буулгадаг уламжлалтай юм. Энэхүү хээний утга учир, бэлгэдлийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчилан ойлгуулах, амьдрал ахуйдаа сэргээн хөгжүүлэх, бахархалыг төрүүлэхэд үзэсгэлэнгийн гол зорилго оршино.

Үзэсгэлэнд зураач М.Ганбатын “Найман тахил”, “Хос арслан”, “Бат-Өлзий” зэрэг нийт 11 уран зураг, зураач Д.Дашцэрэнгийн “Бурхад биднийг харж байна”, “Хүннү дайчин” уран зураг, “Хаянхярваа” бурхан, сийлбэрчин М.Мөнхбатын “Бурхан багшийн хөрөг”, “Гүнгэрваанууд”, “Морин эрдэнэ, Заан эрдэнэ”-ийн зэрэг нийт таван сийлбэр дэлгэгдэж үзэгч олны хүртээл болж байна.  Энэхүү арга хэмжээнд БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа хүрэлцэн ирсэн нь онцлог байсан юм. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.