Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа нярайн эрүүл мэндийн асуудалд анхаарна
Одод

НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа нярайн эрүүл мэндийн асуудалд анхаарна

Урлаг Урлаг29/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ariu4295025642015052907147546110692015-05-29-15-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

                                                                                          гэрэл зургийг: MPA.mn

НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа дахин "За" гэв. Тодруулбал, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Гавьяат жүжигчин, тус сангийн Элч дуучин Т.Ариунаа нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тэрбээр анх 2001 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчээр томилогдож, АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулж байсан билээ.

Элчээр ажиллах болсноосоо хойш тэрбээр хүүхдийн төлөө олон үйл ажиллагааг санаачилж, манлайлан оролцсон юм. Тухайлбал хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байсан зэргийг дурдаж болно. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэх гэж байгаа бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа юм. Ирэх хоёр жилийн хугацаанд дуучин Т.Ариунаа нярайн эрүүл мэндийн асуудал дээр анхаарч ажиллах юм байна.

МУГЖ, дуучин Т.Ариунаа “Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. НҮБ-ын Хүүхдийн элчийн ажлаа шинэ шатанд үргэлжлүүлэх хийх гэж байгаадаа их баяртай байна. 2001 оноос эхлээд би НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийн ажлыг хийж ирсэн. Ингэхдээ голчлон нөлөөллийн ажлууд хийж байсан. Цаашдаа НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагатай бид хамтарч нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр хамтран ажиллана. Учир нь нярай хүүхдэд нэн шаардлагатай тусламжийг сайжруулах, чанарыг сайжруулахад хуучин байсан арга барилаасаа салах хэрэгтэй болж байгаа юм байна. Ингэхдээ нярай хүүхдийн Анхны тэврэлт санаачлагыг хэрэгжүүлнэ” гэв. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес “Өнөөдөр бол бидний хувьд чухал өдөр. НҮБ-ын Хүүхдийн сан гэхээсээ илүү Монголын бүх хүүхдүүдэд чухал өдөр гэж хэлж болно. Учир нь манай Хүүхдийн сангийн зүгээс Монголын алдарт дуучин Т.Ариунаатай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж байна. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар харилцаагаа улам бүр бэхжүүлнэ” гэлээ.

“Анхны тэврэлт” аяны тухайд

Бүх төрсөн нярай хүүхдэд Анхны тэврэлт нэртэй тусламжийг үзүүлэх ёстой байдаг аж. Энэхүү арга нь төрөх үйл явцыг илүү хүнлэг, байгальд нь ойртуулж байгаа арга бөгөөд олон жилийн судалгааны үндсэнд бий болсон арга гэнэ. Анхны тэврэлт дотор дараах үндсэн дөрвөн дадал зуршлыг эрүүл мэндийн ажилтнууд хэрэгжүүлэх ёстой юм байна.

Үүнд: 1. Хуурайшуулах, малгай өмсгөх

2. Арьс-арьсаар шүргэлцүүлэх

3. Хүйг лугшилт зогссоны дараа хавчих, таслах

4. Хөхийг амлуулах Олон улсад хэрэгжиж байгаа энэ дадал, аргыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийн тулд эцэг эх, олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх, сурталчлан таниулах нөлөөллийн ажилд дуучин Т.Ариунаа оролцох бөгөөд ингэснээр зөв дадлыг хэвшүүлж, олон нярайн эрүүл мэнд, цаашлаад амь насыг аврах боломжтой ажээ.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.