Сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зургийн үзэсгэлэнгээ анх удаа Япон улсад дэлгэж байна. Тэрбээр өөрийн 20 гаруй бүтээлийг багтаасан үзэсгэлэнг энэ сарын 23-27-нд Токио хотын “Гинза” галерейд зохион байгуулж байгаа юм байна. Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн гоо үзэмжийг тольдуулсан аваргын уран зургуудыг үзэсгэлэнгийн үеэр 500 мянган иенээс эхлэн худалдаалах бөгөөд бүх орлогыг Монголынхоо зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.
Харүмафүжи аварга сүмогийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө зурдаг байсан гэдэг. Тэрбээр одоо ч зургийн хоббигоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд зурах нь сэтгэл тайвшруулж, амраадаг учраас гунигтай үедээ бийрээ барьдаг хэмээн Японы хэвлэлд ярьжээ.
www.newscom.mn