Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»ads not by this site Гантулга (Opozit) – Хожимдсон (Gantulga (Opozit) – Hojimdson)
Дуу хөгжим

ads not by this site Гантулга (Opozit) – Хожимдсон (Gantulga (Opozit) – Hojimdson)

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэтэрхий хожимдсон бүхнийг тавьж явуулахад
Хэтэрхий хожимдсон гэм нүглээ наминчилахад
Хэтэрхий хожимдсон уйтгар гунигийг хөөж явуулахад
Хэтэрхий хожимдсон итгэх итгэлээ алдсан бурхад
Салхи найгуулан ирмэг хөвөөнд тулахад
Саяхан сандарч байсан ч айдсаа мэдрэхээ болиход
Ахиад нэг л алхана ахиад амьсгал авна
Одоо л би өдийг хүртэл юу ч гээлгүй санана
Мэдээ орсноос хойшхи анхны төрсөн өдөр
Нулимс, анх удаа үнэртүүлсэн хар ус
Үүл арилах шиг цагаан шөнө үнсэлт
Үргэлж хүүхэд байх юм шиг бодсон мөрөөдөл хүсэл
Өөрийгөө урхинд хийж сандалдаа хүлүүлсэн
Хөнөөхөд хайран энэ толгой дэндүү олон гараар илүүлсэн
Гэрлийг харанхуй нөмөрч хэн ч дэргэд үгүй
Цаг хугацаа үүрд зогсон ад зэтгэрийн чимээ аниргүй
Алдаж болохгүй зүйл
Боломжгүй цаг хугацаа
Эргэж ирэхгүй
Чи юуг зүгээр өнгөрөөснөө
Хэтэрхий хол туулсандаа ч
Хэзээ ч биелэхгүй
ХОЖИМДСООН
Би үүнийг хэлж байсан хийж байсан сонсож байсан
Өмнө түүх давтагдана яг дууны дахилт шиг өрнөнө
Чамайг хөгжим хөглөж найрал бүтээж байхад
Би тэр аялгууны ертөнцөд чөлөөтэй хувьсах бадаг
Эмгэнэлт ая тоглогдож нүдэнд нэг газарт тогтохгүй
Учир нь номхон зогсоод ширтэхэд
Юу ч харцанд өртөгдөхгүй
Хорвоо төсөөлшгүй уудам магадгүй төөрсөн байх
Зовоод ч нэмэргүй ингэсэн хүн ганц өөрөө биш
Дөнгөж эхэлсэн амьдралын бэлдсэн харгуйгаар харахаар
Заавал туулах албагүй амь нас гарт минь л байгаа
Найз нөхөд ч худал хуурмаглуу хэлбийнэ
Өнөөдөр хэн болсноо харахаар өөртөө ч хэлэх үггүй
Бурхны хийдгийг л хийлгэ гэхдээ миний л хувьд
Хэдий нь тэр хожимдсон эртээ урьд
Яагаад гэвэл би төөрчээ түүний бэлдсэн хувь заяанд
Сайхан зүйл юу байгаа юм бэ гэж бодох юм хааяа
Алдаж болохгүй зүйл
Боломжгүй цаг хугацаа
Эргэж ирэхгүй
Чи юуг зүгээр өнгөрөөснөө
Хэтэрхий хол туулсандаа ч
Хэзээ ч биелэхгүй
ХОЖИМДСООН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Цэцэ шинэ цомгийн баяраа тэмдэглэнэ

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

02/06/2026

“Бага нас-2” үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/06/2026

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон баталлаа

02/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.