Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жирэмсэн эхчүүдэд үзүүлэх гар утасны нөлөө
Дуу хөгжим

Жирэмсэн эхчүүдэд үзүүлэх гар утасны нөлөө

Урлаг Урлаг19/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0bd10651ea9ffbc3fbb770726dec3980b5756b0a5723954712016-05-19-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жирэмсэн үеийн гар утасны хэт хэрэглээ хүүхдийн зан авирт нөлөөлж, мөн нялх хүүхдэд тархины хавдар үүсэхэд хүргэдэг.

Жирэмсэн үед гар утасны хэт их хэрэглээ урагт муугаар нөлөөлдөг байна.  Иймээс эцэг, эхчүүд энэ асуудалд чухал ач холбогдол өгөх цаг нь болжээ. Гар утас гэдэг бол яалт ч үгүй бидний амьдралын нэгэн хэсэг болчихсон технологийн ололт билээ.

Гэсэн ч хүн бүр дор бүрнээ эрүүл мэндээ юун түрүүнд тавих ёстой гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Гар утас тархины хавдар үүсгэдэг болохыг Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн салбарын ерөнхийлөгч Доктор Дэврас Давис анхааруулжээ. Мөн бага насны хүүхдүүд гар утаснаас ялгарч буй цацраг туяаг насанд хүрэгчдээс 2 дахин их хэмжээгээр тархиндаа шингээж байдаг гэсэн юм. Эрүүл мэнд, Шинжлэх Ухааны салбарынхан 2016 оны 5-р сарын 3-ны өдөр болж өнгөрсөн Балтиморын Конвенци дахь “Хүүхдийн тухай бага хурал”-ын үеэр гар утасны хүүхэд,багачуудад үзүүлэх олон хор уршгийн талаар хэлэлцэв. Энэ хурлын үеэр Анагаах ухааны Йелийн сургуулийн Доктор Хьф Тейлор гар утас нь хүүхдийн зан авирт нөлөөлдөг гэдгийг мэдэгдсэн байна. Мөн энэ технологийн дэвшилт нь эцэг эхчүүдэд ч бас хэт их ачаалал өгч байдаг ажээ. Учир нь тэд өдөрт дунджаар 60-110 удаа утсандаа ямар нэг мэдэгдэл ирсэн үгүйг шалгадаг гэнэ. Эмч нар нялхсын тархи хэвлийдээ бүрэлдэж байхдаа хамгийн эмзэг байдаг учраас жирэмсэн үедээ гар утасны хэрэглээгээ хянах, тэр тусмаа жирэсний сүүл үеүдэд бүр хатуу хориглох хэрэгтэй гэж зөвлөжээ. Судлаачид жирэмсэн эхийг гар утаснаас зайгаа баривал учирч болох эрсдлийг бууруулж болно гэж үзэж байна. Утсаар ярих шаардлагатай тохиолдолд чихэвч ашиглаж бусад үед өөрөөсөө хол тавьж байхыг сануулсан юм. Гар утас ингэж өндөр хэмжээнд хөгжин бидний өдөр тутмын хэрэглээг хангаж байхад огт хэрэглэхгүй байна гэдэг бас хэцүү. Тиймээс Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн салбарынхан гар утас үйлдвэрлэгч болон утасгүй сүлжээний компаниуд энэ аюулаас хэрхэн сэргийлж болох талаар хамтран ажиллаж байгаа гэнэ.

www.unuudur.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025

Хараа голоос эртний чулуун тээрмүүд олджээ

26/07/2025

Намар нээлтээ хийх онцлох найман кино

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.