Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Гэр бүл салсан хамгийн инээдэмтэй тохиолдлууд
Үндэсний хөгжим

Гэр бүл салсан хамгийн инээдэмтэй тохиолдлууд

Урлаг Урлаг28/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73613df0a9da0c6big4483958602016-05-28-14-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

10. Германы Ганноверт польшийн цагаач хос гэр бүлээ батлуулах гэж байтал 50 настай нөхөрт нь өөрөөс нь 16 дүү сүйт бүсгүйн үс таалагдсангүй. Ингээд тэрээр гал тогооны хутга аваад эмэгтэйн үсийг тайрахаар оролдтол эмэгтэй уурлан цагдаад хандах нь тэр. Улмаар батлуулж амжаагүй гэр бүл салах нь тэр. 

9.Малайзын бизнесмэн Рослан Нгахын хоёр эхнэр дотнын найз бүсгүй нь нэгэн зэрэг нөхрөөсөө салах өргөдөл өгснөөр 44 настай тэрээр ердөө гуравхан минутын дотор хоёр эхнэрээсээ салж дээд амжилт тогтоожээ. 

8. Иерусалимын шашны шүүх 19 жилийн хугацаанд нэгэн гэр бүлийн хоёрыг дөрвөн удаа салгаж, таван удаа гэрлэлтийг нь баталсан гэнэ. Эхнэр, нөхөр хоёр онцгой огцом ууртай, шашны гүн итгэлтэйгээс жижигхэн маргаан зөрчлийг ч тэсэлгүй салах өргөдлөө бичдэгээс тэр гэнэ. 

7.Оросын найруулагч Леонид Нечаев хайртай бүсгүй Антонинатай гэрлээд хоршооллын байранд нь очиж хамтран суух болж. Хадам эх нь түүнд тасалгааны бараг талыг эзэлсэн зуун настай аварга том цэцгийг бяцхан тайраадах гэж. Харин Леонид цэцгийг зөвхөн иш болтол нь “тайрч” орхиж. Үүнийг харсан хадам ээж ухаан алдан унаж түргэн тусламж дуудахад хүрчээ. Сэргэмэгцээ тэрээр “Нэг бол би, эсвэл чи энд үлдэнэ” гэснээс болоод шинэ гэр бүл салах нь тэр. 

6. Сирийн хурим дээр сүйт бүсгүй нь нөхөртөө зориулж шог дуу дуулах ёстой гэнэ. Латакия хотод  хуримлаж байсан  сүйт бүсгүй “Миний илжигхэн минь би чамдаа хайртай” гэсэн зохиомж бэлтгэж, зочдыг бүжиглэхийг урьжээ. Харин нөхөр нь микрофон аваад шууд л “таляк” хэмээн гурвантаа хашгирснаар хурим өндөрлөжээ. 

5. Румыны тэтгэврийн өвгөн 67 настай Санду гэгч 47 настай эмэгтэйтэй гэрлээд найман сар хамт амьдарч. Гэтэл эхнэрийн нь хайртай муур сүйт залуугийн хайртай хоёр тотийг идчихэж. Яахав дээ, муур бол эхнэрийн нь хайртай амьтан байж болно, гэтэл тоть бол нөхрийн нь хайртай амьтан, эхнэрээс ч илүү. Тэгээд л салах өргөдлөө өгч. 

4. Английн хөлбөмбөгийн хорхойтон, хөгжөөн дэмжигч Нил Дьюхарт хөлбөмбөгчдийн гарын үсэгтэй цамцны цуглуулгатай. Гэтэл эхнэр нь түүний цуглуулгаас хамгийн хайртай футболкийг нь угаачихсан гэнэ. Уурссан Нил шууд л салах өргөдлөө бичсэн байна. 

3. Америкийн Кливлендийн Бебе гэдэг эмэгтэй адал явдалт номын жинхэнэ хорхойтон. Шинэ ном бүрийг шимтэн уншина. Гэтэл түүний нөхөр Даниэлсон шинэ номын 30 дугаар хуудасны хоосон зайд алуурчны нэрийг биччихээд байж. Мэдээж Бебед цааш унших сонирхолгүй болж таараа. Ингээд л Бебе салах өргөдлөө өгсөн байна. Гэр бүл салгах тухай шүүхийн тогтоолд “Нөхрийн хэрцгий хандлагын улмаас ….” гэж тэмдэглэжээ. 

2. Германы 55 настай фермер Вольфганг Зобер интернетээр 38 настай Рэнди Виктория гэдэг эмэгтэйтэй танилцаж гэрлэхээр болжээ. Гэрэл зураг дээр тэр үнэхээр эелдэг, гоо харагдсан байна. Хурим болоод анхны шөнө болсон чинь хатагтай Рэнди эмэгтэй биш бүр ч хоёр хүүхдийн эцэг, эр хүн болохыг мэдсэн гэнэ. Мэдээж тэр дороо л салж, харин нутгийн транссексуалистууд Вольфгангийг буруушаацгаасан гэнэ. 

1. Герман эр ч яахав өөрөө л өргөдлөө өгч. Харин боснийн 32 настай Аднан Кларич, 27 настай Сана хоёр мөн л интернетээр танилцаж удтал элгэмсэг, тачаангуй харилцсаны эцэст бие биенээ хүсэмжлэн уулзахаар болж. Гэтэл санаанд оромгүй явдал болж хэн хэн нь нөгөөгөө  хууран мэхлэгч хэмээн хоёулаа салах өргөдөл өгсөн байна. Ээ дээ энэ интернет гэж үү…….

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.