Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нутгийн төв хэсгээр бороо ахиу орох тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү
Дуу хөгжим

Нутгийн төв хэсгээр бороо ахиу орох тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү

Урлаг Урлаг11/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original5140671102016-06-11-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 06 дугаар сарын 10-ны 21 цагаас 06 дугаар сарын 11-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 5-7 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.