Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Алдагдалд орж болзошгүй өдөр. Бизнесменүүд энэ үед татвар эсвэл хяналт шалгалтын байгууллагуудтай асуудалд орооцолдоно. Улмаар ихээхэн хэмжээний мөнгөнөөс сална. Таны хувь заяанд багагүй үүрэг гүйцэтгэх найз нөхөд ивээн тэтгэгчид хүрээлнэ. Тэдний тусламжтайгаар цаашдын үйл ажиллагаагаа хэрэгтэй чиглэлд оруулж эхэлнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Найз нөхөд, үр хүүхэд, хамт олныхоо аль нэгэнд нь нэлээд мөнгө зарцуулах бололтой. Гэхдээ үүнийг хүлээн авсны хэрэггүй. Харин бизнесменүүдийн хувьд зарлагадаа хяналт тавь. Зээлсэн мөнгөө буцааж өг. Шинэ санаа төрвөл тэр даруйд нь цаасан дээр буулга. Та өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурьтай нэгэн байх ёстой. Ажилдаа амжилт гаргахын хэрээр санхүүгийн байдалд тань сайнаар нөлөөлнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та хувийн ажил, албан ажлаас болоод хайртай хүнээ хайхралгүй орхисон бол одоо дутагдлаа засах цаг. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулан дотно бөгөөд энхрий ханд. Эрүүл мэндээ өдөр тутам анхаар. Оюун санаа, бие махбодын холбоо нь эрүүл энх байж, урт наслахын үндэс юм. Стрессийг бууруулж, амар тайвныг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөн хий. Иог, болон хийн дасгалаар хичээллэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Том одон гарагийн өөрчлөлт таны ордонд гарч ирж байна. Урам зоригийн гараг мөн удирдагч гараг тань аль хэдийн хөдөлж эхэлсэн. Та тав тухгүй байдлыг мэдрэхээс гадна өмнө нь хийж байгаагүй зүйлсийг тань таниар хийлгэх бололтой. Амьдралынхаа замыг сонгох хэрэгтэй хүмүүс цөөн хэдэн амьдралд зохицсон сонголтыг олох болно. Өнөөдөр хүнтэй ам муруйхгүй байхыг зөвлөж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Олон талтай өдөр. Таныг холимог өдөр хүлээж байна. Амархан уурлаж, баргар царайлах хандлагатай байна. Та нарын зарим нь биелүүлж чадахгүй үүрэг хариуцлага эсвэл хадмууд, эцэг эх, гэрийнхнийхээ гомдол, шаардлага зэргээс болж сэтгэл чинь ихээр тавгүйтэх болно. Хүч сорьсон санаа орж ирж болох юм. хэдийгээр тэд санааг биелүүлэх нь ололттой талтай ч гэлээ гарч болох үр дүнг тодорхойлж, илүү тодорхой болтол нь хэд хоног хүлээх нь зүйтэй.
ОХИН (8/23-9/22)
Тайван таатай өдөр. Ажил хэргээ төлөвлөх, хүчээ оновчтой хуваарилах нь ойрын ирээдүйд амжилтанд хүрэхэд тань тусална. Аялал жуулчлал, томилолтоор явахад сайн. Олон нийтийн зүтгэлтнүүд, хуульчид, эмч нарт сайн өдөр.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хичээл зүтгэл гаргах өдөр. Бодит байдлаас зугтахыг эрмэлзэх нь өнөөдрийн эрч хүчийг тодорхойлох болно. Бодит байдал таны хүсч байсантай таарахгүй байгаагаас болж сандарна. Чухал зүйлсээ мартахгүйн тулд тэмдэглэл хөтөл. Хэрэв та үл ялиг таагүй зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байж чадвал хамтрагчтайгаа нэг их удаан үл ойлголцолд орохгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажил хэргийн уулзалтан дээр хэт их ярьж, үйл хөдлөл хангалтгүй байх магад тул хэрэв хэрэгцээтэй бол хариуцлагыг гартаа авахад бэлэн бай. Энэ орой явуулах судалгаа байдлыг ил тод болгоно. Таны эргэн тойронд болж байгаа олон нийтийн бужигнаан бол маш олон урилга заллага ирж эхлэхийн дохио. Өнөө орой болзохоор найдаж буй найз нөхөдтэйгээ өдөр эртхэн шиг холбоо барь.
НУМ (11/22-12/21)
Замбараагүй өдөр ирснээр таны эмзэг байдал улам их нэмэгдэх болно. Хувийн болон бизнесийн өөрчлөлтүүд харилцаа цэглэх, шинэ төсөл ирэх байдлаар гарч ирнэ.Үйлчлүүлэгчтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд нэмэгдэнэ. Үйлчилгээний ажил эрхэлдэг хүмүүс олон нийтийн дунд үүсээд байгаа санал гомдол дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Найз нөхдийн чинь эргэн тойронд үүссэн дарамт гэр бүлээс тань болсон байж болзошгүй. Клубийн уулзалтанд очих гэж байгаа хүмүүс санхүү арвижуулах асуудалд орооцолдож магадгүй.
МАТАР (12/22-1/19)
Оюун ухаан шаардсан хөдөлмөр таашаал ба материаллаг урамшуулал танд авч ирнэ. Ажил хэдий чинээ хүнд байна, шагнал төдий чинээ их байна. Мөнгөний асуудалд нухацтай хандаж, түүнийг олох боломжийг бүү ханд. Бүтээлч байдал мөн ажлын чадвар тань сайн байна. Ирээдүйгээ төлөвлөхөд таатай үе юм. Гэхдээ шинэ ажил авсны хэрэггүй төслөө цааш нь хэрэгжүүл. Муу зуршлаа хаяхад таатай байна. Өдрийн хоёр дахь хагаст гэрийн ажил болон гэр бүлийнхээ хүрээнд амар.
ХУМХ (1/20-2/18)
Ээлтэй өдөр. Та маш их эрч хүчийг мэдрэх болно. Гэвч өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Үүний оронд эрч хүчээ хадгалж зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж чадвал ашиг орлого маш ихээр өснө. Гэхдээ хэт үрэлгэн загнаж зарлагаа хэтрүүлэх гэсний хэрэггүй. Хувцас загварын дэлгүүрээс хол байж оронд нь үснийхээ загварыг өөрчил эсвэл гоёл чимэглэлийн зүйлс худалдаж авбал хэмнэлт гаргахаас гадна хүссэн өөрчлөлтөө хийж чадна.
ЗАГАС (2/19-3/20)
Үр бүтээлтэй өдөр. Маш сайн ажиллах болоод үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зорилгодоо хүрэхийн гол цөм юм. Хүсэл мөрөөдөлдөө анхаарлаа хандуул. Таны алсын хараа тань зөв зам руу чиглэж байгаа эсэхийг анхаараарай. Багын хичээл зүтгэл саадгүйгээр амжилтанд хүрэх болно. Нэг зорилгын төлөө хамтаар ажиллах нь танд таалагдана. Өөрийнхөө арай илүү мэддэг ажлын найзтайгаа өдөр юмуу оройн хоолонд ороорой. Оройн цагийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлснээр маш таатай байх болно.