Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатар түр зуурын бороо орно
Дуу хөгжим

Улаанбаатар түр зуурын бороо орно

Урлаг Урлаг11/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original8691803612016-07-11-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө сэрүүсч 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.