Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 14. Сумъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил дээр үл ойлголцол, заналхийлэлд өртөх магадлалтай байна. Үндэслэлгүй буруушаалт, шүүмжлэл ямар ч хүнд нөхцөлд үр ашигтай ажиллаж чадах чадварыг тань алдагдуулна. Тэсвэр тэвчээргүй зан таны байх ёстой байр сууринд саад болж байгааг үгүйсгэхгүй. Иймээс сохрын газар сохор доголонгийн газар доголон байх нь дээр. Зүүд зөнтэй байна. Махчин загас араатан зүүдэлбэл өвчин тусна.
ҮХЭР (4/20-5/20)
Ойрын өдрүүдэд энэ ордныхонд нэмэлт орлого олох боломж урьдын адил хэвээр хадгалагдана. Гэхдээ амархан мөнгө олно гэж бодох хэрэггүй. Мөнгийг олох нь хэцүү гэдийг ямагт санах хэрэгтэй. Сайтар хөдөлмөрлөвөл таны дансан дахь мөнгөн хуримтлал нэмэгдэнэ. Бизнесийн юм уу санхүүгийн сургалтанд суухыг хүсэж байгаа бол энэ нь амжилтын үүд хаалгыг нээх магадлалтай. Хөрөнгийн зах зээл сайн судалсан хүмүүс энэ салбарт ашиг орлогоо нэмэгдүүлж байгааг анзаараарай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, мөн сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хосуудын харилцаа халуун дулаан байна. Үр хүүхэдтэй болж бүл нэмэх цаг чинь болжээ. Амьдрал өөрөө аз жаргал учир байгаа байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн байх хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөрийн байр сууриа сайжруулах таатай цаг үе. Олон хоног тогтворгүй байсан санхүүгийн байдал сайжрахгүй юм гэхэд тогтворжино. Зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйн тогтвортой байдлын чухал нөхцөл юм. Харин нэг сайшаалтай зүйл бол та хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь тэрээр таньд зугаатай олж авах санаа төрөх бололтой.
АРСЛАН (7/23-8/22)
Таны өөдрөг үзэл ажил хэрэгч чанарыг хэрэгтэй хүмүүс нь үнэлж магадгүй. Дээд удирдлагадаа шинэ санаагаа танилцуулж, ажил хэргийн бичиг баримтуудаа сайн цэгцэлж янзал. Мэргэжлийн салбарт үсрэлт хийхийг хичээ. Таны эрч хүч хангалттай сайн байгаа тул бараг уулыг ч нурааж чадна. Гэхдээ үдээс хойш болгоомжил, гэнэтийн уулзалт, эсвэл шинэ мэдээ нөхцөл байдлыг өөр тийш нь эргүүлж магадгүй. Харин оройн хоолондоо ангийн мах хэрэглэхээс зайлсхий.
ОХИН (8/23-9/22)
Хэдийгээр та зарчимч ч гэсэн энэ байдлаа түр алдах болно. Зайлшгүй шаардлагаар та өнөөдөр даргадаа худлаа хэлэх бөгөөд үүний үр дүн нь танд тааламжтай байна. Гэхдээ ийм байдал хол явахгүй гэдгийг сана. Өнөөдөр үр хүүхдүүд, ойрын төрөл садны хүмүүст анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарах байх. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Харин таны элэг цөс жоохон асуудалтай байх магадлалтай байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хичээл зүтгэл, идэвхи санаачлага дүүрэн өдөр. Өөрийн суралцаж буй салбартаа идэвх зүтгэл гаргаж чадвал сонгосон мэргэжилдээ тэргүүлэгч байж чадна. Хамгийн их хүсдэг зүйлээ хийх нь сэтгэл санаа болоод зүрх сэтгэлийн тань сэргээх болно. Хайр дурлал болон эв найрамдал нь ажил болон эрүүл мэндэд тань нөлөө үзүүлнэ. Энэ нөлөө нь таныг ажилдаа сэтгэл хангалуун байх болон хамт олонтойгоо эерэг харилцаатай байхад туслах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвхи санаачлагынхаа хүчээр удирдлагынхаа итгэлийг олж орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч царай гарган араар тань хор санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Гэрийн ажил мөн хувийн асуудлууд танаас холдож ажил болон бизнес руу орох болно. Өөрийн дотны нэгэндээ болгоомжтой хандаарай. Орой толгой тань өвдөж магадгүй тиймээс зочин хүлээж авах мөн ямар нэгэн газар луу явахаас татгалзаарай. Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор сайн муу янз бүрийн бодолтой хүмүүс байгааг сайн анхаарах хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Оюун санааны шинэ төлөв байдал, өөрчлөлтөнд шилжин орох өдөр болно. Үйл явдал буруугаар эргэхгүй байх тийм замыг сонгон авахад хүндрэлтэй байх болно. Энэ өдөр дотоод сэтгэл зүйтэй холбоотой бүхий л асуудлууд гарч ирнэ. Бага хүчээр амжилтанд хүрэх мөн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэх өдөр байна. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэн харж алдаа эндэгдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй байна.
МАТАР (12/22-1/19)
Идэвхтэй өдөр. Эрч хүчтэй од эрхсийн нөлөөгөөр та өнөөдөр маш тэвчээргүй яаруу зантай болох болно. Өөрийгөө аль болох завгүй байлга. Өнөөдөр хийж болох ажлыг маргааш гэж битгий хойшлуул. Өнөөдөр аливаад маш шийдэмгий бодлоготой байхыг хичээ. Цаг хугацаа зарцуулж, хүчин чармайлт гаргахгүйгээр ямар ч үр дүнд хүрдэггүй гэдгийг сана. Та өнөөдөр өөрийнхөө хүч чадлыг маш ихээр мэдрэх бөгөөд үүний ачаар төлөвлөж байсан ажлаа амжилттай дуусгах болно. Гэхдээ өнөөдөр мөрий тавьж, ямар нэг эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил. Ажил хэргээр хилийн чанад руу явах гэх мэт зугтахын аргагүй санхүүгийн асуудлууд гарч ирэх болно.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та материаллаг хохирол бага амсахын тулд хэт мэрийж ажиллахгүй байхыг зөвлөе. Та өнөөдөр шинэхэн дурлалтайгаа харц тулгарах магадлалтай. Гэхдээ алтан туурайтай гөрөөсний араас хөөсөн шуналтай хүн эцэстээ юу болж хоцордгийг санахад илүүдэхгүй. Хэрэв өнөөдөр зүүдлэгдсэн зүүд гурван хоногийн дараа давтагдвал биелэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр та өөдрөг үзэлтэй байх ба өөрийгөө бага ч гэсэн энхрийлэх цаг нь иржээ. Өөртөө энгийнээс арай өөр байдлаар харьцах хэрэгтэй. Шинэ үс засалт таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өөрийнхөө хувцасны шүүгээндээ чанартай хэдэн хувцас шинээр худалдан авч хийгээрэй. Ингээд та маш дур булаам байдалтай харагдах болно. Танд ид шид учирсан юм шиг л гайхалтай байна. Хэрвээ чадахгүй зүйл гарвал бусдаас тусламж аваарай. Хэрвээ хамт ажилладаг хүн тань хайрын харц тань руу унагавал та маш хашир байх хэрэгтэй. Та өөрөө хүсэхгүй байгаа бол түүнд найдвар төрүүлэх хэрэггүй.