Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бусдаас нууцалж явбал зохих 6 зүйл
Дуу хөгжим

Бусдаас нууцалж явбал зохих 6 зүйл

Урлаг Урлаг18/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1464246161_217667269652016-07-18-14-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бусдын нүд, чихнээс холхон байлгавал зохих зүйлс бидний хувийн амьдралд байдгийг Дорно дахины мэргэн ухаан сануулж байна. Үүнд:
 1  Та өмнөө тавьж буй зорилго, төлөвлөгөөгөө бусадтай бүү хуваалц. Зорьсондоо хүрэх хүртлээ ам ангайх хэрэггүй шүү. Учир нь, ямар ч төлөвлөгөө төгс бус, түүгээр ч үл барам гаднын саад бэрхшээлд хялбар өртөх, бүр сүйрэлд хүргэж ч болох олон сул талыг агуулж байдаг.
  2  Сайн үйл хийсэн тухайгаа яриад байх хэрэггүй. Буянтай сайн үйл ертөнцөд ховорхон. Иймээс үүнийг нүдний цөцгий мэтээр хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Өөрийгөө магтан дөвийлгөх аваас хийсэн сайн үйлээ баллуурдан хаях аюултай.
  3  Эр зориг, тэсвэр хатуужилтай гэдгээ хэнд ч бүү мэдэгд. Бид өдөр бүр тодорхой гадаад, дотоод шалгууртай учирч байдаг. Гадаад шалгуур хэн бүхний нүдэнд ил тул хүн магтаал сайшаал хүлээдэг. Харин дотоод шалгуур далд тул хүн хичнээн бэрх зүйлийг давж гарсныг хэн ч мэдэхгүй байж болох талтай.
  4  Сэтгэлээр гэгээрч чадсан тухайгаа бусдад ярих хэрэггүй. Гэгээрэл зөвхөн таных учир хэнд ч мэдэгдэх албагүй. Харин бусад хүмүүст үнэхээр хэрэг болсон цагт л та элбэрэл нигүүлслэлээ хайрлаарай.
  5  Гэр бүлийн амьдрал, хэрүүл маргааны талаар бусдад бүү мэдэгд. Та гэр бүлийнхээ асуудлыг хичнээн сайн нууцална, төдийчинээ бат бэх харьцаа үүсдэг. Хэрүүл маргаан бол удаан хугацааны харьцааны явцад гарцаагүй үүсдэг сөрөг энергийг зайлуулах жирийн нэг арга гэж ойлгоорой.
  6  Хэн нэгнээс сонссон муу муухай үгийг давтан ярихгүй байх хэрэгтэй. Хүн гудамжны шаварт гутлаа балчиж орхидог шиг сэтгэл санаагаа бохиртуулах үе бас байдаг. Харин гэртээ ирээд сонссон муу үгээ ярих юм бол шавартай гутлаа тайлалгүй өрөөндөө орсонтой яг адил.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025

Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар боллоо

23/09/2025

“Matter in motion” үзэсгэлэн дэлгэлээ

23/09/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025

Үзэсгэлэнт “Гүүр”

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.