Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сайн нөхрийн ерөөл – Sain nuhriin yuruul – Banzragch – Банзрагч
Дуу хөгжим

Сайн нөхрийн ерөөл – Sain nuhriin yuruul – Banzragch – Банзрагч

Урлаг Урлаг20/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа

Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч
Зуун насны халуун төрлөө оллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо
Зуурдын биш ээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо

Хаана ч явсан дурсан санахаар
Халуун журмын анд найзууд байя аа
Хүссэн цагтаа нэгэндээ түшиг болохоор
Хүнлэг чанараа ариун хадгалж явъя аа

Алтан дэлхийн хамгийн дээдийг
Ашдын жаргалыг чамдаа би хүсье
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья аа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026

Баянхонгор аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ

24/07/2026

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.