Алхам №1
Ихэнх бүсгүйчүүд гуалаг сайхан хөлтэй болохыг хүсдэг.
Алхам №2
Та шилбээрээ турахаар шийдсэн бол дасгалаа эхлэхээсээ өмнө шилбээ хүйтэн усаар угаах эсвэл мөсөөр арчаарай. Энэ арга хөлийн булчинг чангаруулдаг.
Алхам №3
Гараа сунгаад хагас суух. Энэхүү дасгал шилбэнд ихээхэн ачаалал өгдөг. Дасгал үргэлжлэх хугацаа нэг минут.
Алхам №4
Цэх зогс. Нэг хөлийнхөө өсгийгөө өргө. Нэг талдаа үргэлжлэх дасгалын хугацаа 30 секунт. Энэхүү дасгал шилбэний унжсан хэсгийн өргө.
Алхам №5
Цэх зогсоод хоёр хөлийнхөө хурууг өргө. Үргэлжлэх хугацаа нэг минут.
Алхам №6
Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав. Баруун хөл урд, зүүн хөл хойно байх хэрэгтэй. Яг гүйх гэж буй мэт. Тэгээд доошоо сууж, босох хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 30 минут.
Алхам №7
Цэх зогсоод өвдгөө нугал. Дасгал үргэлжлэх хугацаа гурван минут.
Алхам №8
Өвдөглөж суух. Нэг минут сууна. Нуруу цэх байх ёстой.
Алхам №9
Хөлийн эрхий хуруугаараа газар дээр С үсэг зурах. Эдгээр дасгалуудаас та нэгийг сонгон байнга хийх хэрэгтэй. Өдөрт хэдэн ч удаа хийж болно. Хамгийн гол нь нэг дасгалыг заавал хугацаанд нь хийнэ. Дутуу, илүү хийх шаардлаггүй. 20-30 секунт амарсаны дараа дасгалаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн амарч байх хугацаандаа орон дээр хэвтэхгүй, суухгүй байхыг сана. Дасгал хийсний дараа шууд суух нь дасгалыг үр дүнгүй болгодог. Та мөн дасгалаа хийж эхэлсэн өдөр туузан метрээр шилбэнийхээ хэмжээг аваад 14-21 хоногийн дараа дахин шилбээ метрээр үз.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn