Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амьдралаа өөрчлөх үйлийн үрийн 7 хууль
Дуу хөгжим

Амьдралаа өөрчлөх үйлийн үрийн 7 хууль

Урлаг Урлаг29/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3menp1n6u3hfs93b5masdgqnei9443066302016-09-29-14-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үйлийн үрийн тухай "Хүн юу тарина түүнийгээ хураадаг" гэсэн сайхан үг ч бий. Таны хийсэн үйлийн энерги орчлонгоор тархаж арав дахин үржигдэн буцаж өөрт ирдэг гэж үздэг. Тэгвэл эдгээр үйлийн үрийн тухай долоон хуулийг мэдэж авсанаар таны амьдралд эерэгээр нөлөөлөнө гэдэгт бид итгэлтэй байна.

1. Зорилгодоо бүх анхаарлаа хандуул

Сайн үйлийн үрийг хүртэх хамгийн сайн аргын нэг бол өөрт тавьсан зорилгодоо бүх анхаарлаа хандуулах. Цаг хором бүрийг зорилгоо биелүүлэхийн тулд ашиглах хэрэгтэй. Алдаа гаргасан ч гэсэн шантралгүй алдаанаасаа суралцаж урагшлах хэрэгтэй. Таны зорилго удахгүй биелэх болно.

2. Эргэн тойрны ертөнцтэйгээ холбоотой бай

Юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн амьдралтайгаа холбоотой, өнөөдрөөрөө амьдрах ёстой гэсэн үг. Өнгөрсөн амьдралдаа биш, ирээдүйн амьдралдаа биш одоогийн амьдралаараа амьдрах хэрэгтэй. Өдөр бүрийг өөрийн нөөц бололцоогоо шавхан амьдрах нь танд сайн үйлийн үрийг авчрах болно.

3. Хариуцлагатай бай

Бас нэгэн сайн үйлийн үрийг өөрийн амьдралдаа авчрах аргуудын нэг бол аливаа зүйл хариуцлагатай байх юм. Өөрийн хийсэн сайн ч бай муу ч бай үйлийн өмнө хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бусдад буруу бүү тох.

4. Өөрийгөө шоол

Өөрийгөө шоолох нь сайн үйлийн үрийг авчирдаг. Та өөрийгөө шоолж, "хийж" чаддаггүй бол ямарч ч шүүмжлэлийг өөртөө хүлээж авч чаддаггүй гэсэн үг. Бусдын хэлсэн тоглоомын үгийг дааж сурах хэрэгтэй. Хүмүүс ч танд сайнаар хандах болно.

5. Тэвчээртэй бай

Бидний хэлж заншсан "Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна" гэсэн үгийг амьдралын хэвшил болго. Аливаа зүйлд тэвчээртэй байж урдах ажлаа хийсээр байх хэрэгтэй. Сайн үйлийн үр танд ирэх болно.

6. Эелдэг бай

Сайн үйлийн үрийг өөртөө авчрах бас нэгэн арга бол эелдэг байх. Зөвхөн бусдад харуулахын тулд биш өөртөө эелдэг байх хэрэгтэй. Жишээ нь та бусад руу худлаа инээмсэглэхгүй сэтгэл зүрхнээсээ инээмсэглэж байгаарай. Өөртөө эелдэг байж чадвал хүссэн хүсээгүй бусдад ч эелдэг нь ханддаг болно.

7. Өөрчлөгдөхөд бэлэн бай

Өөрчлөгдөх нь тийм ч сайн зүйл биш ч гэсэн зарим үед өөрчлөгдөх нь эерэг үйлийн үрийг авчирдаг. Та ямар нэгэн буруу, муу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа бол одоо өөрчлөх цаг нь ирсэн. Одоо ч өөрчлөгдөхөд оройтоогүй байна. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: hiub.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

24/09/2025

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

24/09/2025

“Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэв

24/09/2025

Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа

24/09/2025

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.