Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө
Одод

Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

Урлаг Урлаг07/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
84664493195292019-06-07-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.

   М.Тэлмэн хүүтэй холбогдож, баярт мөчөөс нь хуваалцлаа. Тэрбээр “Намайг анх дөрөвдүгээр ангиа төгсдөг жил 10 настай байхад ээж маань Монгол Улсын консерваторид шалгуулж байсан юм. Тэгээд тэнцэж, н.Мөнхдэлгэр багшийн удирдлага дор долоон жил суралцаж, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан. Энэ тэмцээнд манай багш шүүгчээр ажилласан юм. Энэ тэмцээн нь дэлхийн 10 улсаас хүүхэд, залуус оролцсон, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн 18 хотод болдог тэмцээн. Ер нь энэ тэмцээний үеэр БНСУ-ын балетчид их сайн байсан. Учир нь тухайн улс балетын урлагаараа дэлхийд тэргүүлж буй улсын нэг. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна” гэв.

Балетчин М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж. Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.