Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»П.И.ЧАЙКОВСКИЙ: Э.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар шилдэгт багтав
Оддын амьдрал

П.И.ЧАЙКОВСКИЙ: Э.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар шилдэгт багтав

Урлаг Урлаг02/07/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8416888861755102019-07-02-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зургадугаар сарын 17-29-ний өдрүүдэд боллоо. Уг уралдааны эрэгтэй төрөлд 30 дуучин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр үлдсэн юм. Тэрбээр ОХУ, Грек, БНСУ, Узбекистаны дуучидтай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлжээ. Уралдааны шүүгчид түүнийг “ирээдүйтэй дуучин” хэмээн өндөр үнэлсэн байна.

   Грекийн дуучин Ж.Александрос Ставракакис тэргүүн байрыг хүртсэн бол БНСУ-ын иргэн, ХБНГУ-ын Хановер хотын Дуурийн театрын гоцлол дуучин Чи Хун Ким дэд байрыг эзэлсэн. Уралдааны гуравдугаар байрт Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин Мигран Агагжаня орсон бол Монголын дуучин Э.Анхбаяр дөрөвдүгээр байрыг эзлэв. Уралдааны сүүлийн шатанд ОХУ-ын тав, БНСУ, Узбекистан, Грек, Монголын тус бүр нэг дуучид үлдсэн юм.

   П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаанд энэ жил Монгол улсын баритон дуучин  Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Ц.Амарболд, аргил хоолойт Д.Бат-Эрдэнэ нар өрсөлдсөн. Эдгээр дуучдаас Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар шилдэг 20-т үлдээд байсан бөгөөд сүүлийн шатанд өрсөлдөх эрхийг Э.Анхбаяр авч дөрөвдүгээр байрыг эзлэв. Дуурийн дуучдын чансааг тогтоодог П.И.Чайковскийн нэрэмжит шагналтан Э.Анхбаяр Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан байсан бөгөөд өдгөө Улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна. Түүний дуулах эрдмийн багш нь Ардын жүжигчин Б.Жавзандулам юм. Энэ удаагийн уралдааны “Шилдэг концертмэйтр”-ээр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ шалгарсан. Түүний хувьд Монголоос анх удаагаа хөгжмийн салбар, тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг олон улсад таниулсан юм.

   Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ бага наснаасаа эхлэн дотоодын болон олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит шагналтан хөгжимчин болж, нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.