Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн шагнал хүртжээ
Одод

Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн шагнал хүртжээ

Урлаг Урлаг25/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
111111286781742021-02-25-18-38[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Уртын сайхан дуунуудыг уран тансгаар амилуулж, түмэн олны хайр хүндлэлийн эзэд болцгоосон МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн дээд одон медиалаар шагнуулжээ. Тодруулбал Д.Жавхаасайхан 02 дугаар сарын 10-нд буюу сар шинийн баярын битүүний урд өдөр “Алтан гадас” одонгоор, Д.Үүрийнтуяа 02 дугаар сарын 22-нд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртжээ.

   Гэр бүлийн уран бүтээлчид гэдгээрээ онцлог МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар нь 2012 оноос эхлэн хамтарч уран бүтээл хийж эхлүүлсэн бөгөөд үндэсний өв соёл болох уртын болон ардын дуунуудыг орчин цагийн хөгжмийн найруулгатай дуулдгаараа онцлог. Тэрбээр хамтран 3 цомог гаргасан бөгөөд 4 удаагийн бүрэн хэмжээний тоглолт хийсэн байдаг бөгөөд сүүлийн тоглолтоо Ардын дуучин МУСТА Б.Алтанжаргалтай хамтран мюзикл хэлбэрээр хийсэн нь олны талархлыг хүлээсэн.

   Ийнхүү төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртсэн эрхэм уран бүтээлчид өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түмэн олондоо талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд ээлжит шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байгаагаа ч мөн дуулгасан. Энэ дашрамд  үндэсний өв соёл болох уртын болон ардын сайхан дуунуудаар түмэн олноо баясгаж явдаг уран бүтээлчиддээ баяр хүргэж сайн сайхныг хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Эрүүл мэнд Урлаг

“The Anxious Generation” ном Z үеийн сэтгэцийн хямралыг ухаалаг утасны хэрэглээтэй холбон тайлбарлав

23/10/2025
Эрүүл мэнд Урлаг

Зун болон өвлийн цагийн хуваарь нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

01/10/2025
Эрүүл мэнд Урлаг

Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ

05/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээнэ

20/11/2025

18 каратын алтан суултуур 12 сая ам.доллароор зарагджээ

20/11/2025

Шаазан ваарын гайхамшигт ертөнцөөр аялахуй

20/11/2025

“Монголын их хаад” үзэсгэлэнг Монгол бахархалын өдрөөр дэлгэнэ

20/11/2025

Криштиану Роналду, Илон Маск нар Цагаан ордны оройн зоогт уригджээ

19/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.