Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа.
Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан. Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцсан. Жирийн нэг Монгол айлын охин Б.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм. Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй гэдгийг та бүхэн мэдэх биз. Гандантэгчэнлин болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэнэ. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стиван Сигал монгол эхнэрээсээ хүүтэй болсон . Монголчилбол Төгсбаясгалант нэртэй хүү нь удахгүй хоёр ой хүрэх гэж байна. Стиван Сигалын эхнэр Эрдэнэтуяа монголын цэнгээнт бүжгийн хатан байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Сонирхуулахад Эрдэнэтуяа бүсгүй Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын гарын шавь нь байсан бөгөөд түүний түүний эцэг эх С.Сүхбаатартай гэр бүлийн дотно найз юм байна. Бүжигчин бүсгүйн аав хувиараа бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд түүний ээж Монголд “Herba life”-ыг оруулж ирсэн эмэгтэй гэнэ. Одоо бүжигчин Б.Эрдэнэтуяа АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа гэнэ.
Д.Эрдэнэсолонго