Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нацистуудын хулгайлсан Рафаэлийн уран зураг олджээ
Нийгэм

Нацистуудын хулгайлсан Рафаэлийн уран зураг олджээ

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7a7e91ac86327d6big6319662822012-08-03-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Польш улсаас нацистуудын авч гарсан нэрт зураач Рафаэлийн “Залуу хархүүгийн хөрөг зураг” бүтээл олдсон байна. Өдгөө энэ бүтээл банкны хадгаламжид байгаа ч чухам аль улсад гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Польшийн Гадаад хэргийн яам энэ зургийг чухам хаана хадгалагдаж байгааг тодорхой мэдээгүй ч аюулгүй газар байгаа гэсэн мэдээлэл бийг онцолжээ. Тэд удахгүй энэ урлагийн ховор бүтээлийг эх орондоо авчирна гэдэгтээ итгэлтэй байна.

Энэ зураг 1798 онд Чарторыйский вангийн гэр бүлийн эзэмшилд орсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө уг бүтээл Краков хотын музейд хадгалагдаж байжээ. 1939 онд Линц хотод нээхээр төлөвлөж байсан музейд тавихаар нацистууд түүнийг дээрэмдсэн аж. Энэ хөрөг зурагтай хамт Рембрандт, Леонардо да Винчи нарын ховор бүтээлүүдийг ч авч одсон юм. Ингээд 1945 онд хөрөг зураг ор сураггүй алга болсон билээ.

Дайны дараагаар вангийн үр сад болон холбогдох байгууллагууд зургийг эрж хайсан боловч амжилт олоогүй байна. Нацистуудын дээрэмдэж авсан урлагийн бүтээлүүд дотроос энэ зураг хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож байсан юм. Түүнийг 1513-1514 онуудад туурвисан гэж үздэг. Тэр зураг дээр хэн дүрслэгдсэн нь тодорхойгүй ч зарим нэг түүхчид зураачийг өөрийгөө зурсан гэж үздэг билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.