Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Эр хүүрнэл” ном хэвлэгджээ
Уртын дуу

“Эр хүүрнэл” ном хэвлэгджээ

Урлаг Урлаг08/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8831515112012-08-08-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найргийн "Шинэ үнэр" бүлгэмийн үүсгэн байгуулагч Раднаадоржийн Улам-Оргихын шинэ шүлгийн түүвэр нь уншигчдын хүртээл боллоо.

"Эр хүүрнэл" нэртэй түүний шинэхэн ном нь бодол эргэцүүлэл, чөлөөт эрэлхийллийн шүлгүүдийг багтаасан “Абсурд хүүрнэл”, хайр дурлалын сэдэвт шүлгүүдээс бүтсэн “Сентиментал хүүрнэл” хэмээх хоёр бүлэгтэй юм.

Р.Улам-Оргихын хувьд өдгөө сэтгүүлч болохоор суралцаж байгаа бөгөөд энэхүү түүвэр нь түүний хоёр дахь ном юм. Анх 2010 онд тэрбээр “Миний хашгирсан хавар” нэртэй шүлгийн номоо олны хүртээл болгож байсан билээ.

“Эр хүүрнэл” номд түүний 70 гаруй шилмэл шүлэг багтжээ. Энэхүү бүтээл нь "Шинэ үнэр" бүлгэмийн залуу уран бүтээлчдийн бие даан хэвлүүлж буй 8 дахь ном юм. Уг бүлэг Монголын нэн шинэ үеийн яруу найргийн төлөөлөл болсон Р.Улам-Оргих, Т.Есөн-Эрдэнэ, С.Начин, Д.Сосорбарам, Ө.Үлэмжтөгс, Ч.Өсөхболд, Д.Эрдэнэзулай, Э.Бүжинлхам нарын залуу уран бүтээлчдээс бүрддэг ажээ.

Ингээд яруу найргийн шинэ түүврийн шүлгүүдээс уншигчдадаа дээжилье.

ИЛБЭЧИН
Цаг хугацаа бол илбэчин
гэхдээ тэр жинхэнэ илбэчин.
энэ амьдрал бүхэлдээ
түүний зохиосон илбийн үзүүлбэрүүд.
чадварлаг тэр илбэчин
чамайг ховсдож унтуулаад
зүрх сэтгэлийг чинь
байлдан дагуулсан
нэгэн бүсгүйн дүрээр
зүүд нойронд чинь
нууц ажилтан шиг
нэвтэрч орох болно.
хамгийн нандин бүхнийг чинь
нэг нэгээр нь сэмхэн хулгайлж дуусаад
хар дарсан төгсгөлгүй зүүднээс чинь
хашгирч сэрээх цаг
хугацаа бол илбэчин.
гэхдээ тэр жинхэнэ илбэчин.

ЦАСАН ШИРХЭГ
Цасан ширхэг будрахдаа
уйтгарт дарагдаад унтаж орхисон
урд уулын манант зүүдэнд
унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
улиасны шарангуй навчсын
амь биеийг хучин дулаацуулаарай.
цасан ширхэг будрахдаа
өвөөгийн минь түлээндээ явдаг
үхэр тэрэгний бүдэгхэн жимийг,
өөр ертөнцөд хүрч болох,
амьдрахуйн тэр л бяцхан зөргийг
ариун биеэрээ битгий нууцлаарай.
цасан ширхэг будрахдаа
өвс зуугаад нисэн одсон
тэр нэгэн шувуухайны
өмнөөс үлээх хүйтэн жаврыг
зөөллөн, зөөллөж газардаарай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.