Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Miss world-2012” оролцогч Х.Баярмаа эцсийн шатанд шалгарлаа
Одод

“Miss world-2012” оролцогч Х.Баярмаа эцсийн шатанд шалгарлаа

Урлаг Урлаг11/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Баярмаа-11314689372012-08-11-11-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа дэлхийн 118 үзэсгэлэнт бүсгүй оролцож байгаа “Дэлхийн мисс-2012”-т эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.  Тэрбээр Авьяаслаг мисс төрөлд  шилдэг 10,  бикини төрөлд шилдэг 40, топ модель төрлийн шилдэг 47, үндэсний бүжгийн шилдэг 9-т багтаад байгаа бөгөөд  энэ сарын 18-д болох  дэлхийн миссийн  эцсийн шалгаруулалтад оролцохоор болжээ. Тэрбээр мөн спортлог мисс төрлийн ярилцлага, Multimedia awards шалгаруулалтад үлдсэн гэнэ.

Мисс бүсгүйн талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллийг  түүний аав, найруулагч Ц.Хүсэлбаатартай утсар холбогдож тодрууллаа.  

-Сайн байна уу?  Таны охин Х.Баярмаа  Авьяаслаг мисс төрөлд шилдэг аравт багтсан гэсэн мэдээлэл байна?

-Одоогоор энэ талаар мэдсэн зүйл алга.  Wikipedia.com/miss world2012 сайтад албан ёсны бүх мэдээлэл байгаа.

– Охинтойгоо өдөр бүр холбоо барьж байгаа юу?

– Байнга холбогдож байгаа.  Сэтгэл санааны хувьд дажгүй байна гэсэн. Одоо шалгаруулалт нь явагдаж л байгаа юм билээ.  Маргааш ярилцлагатай, нөгөөдөр спорт миссийнх нь шалгаруулалт болно. Усанд сэлэлтээр гэж байсан.

– Гэр бүлээрээ Ордос хотод тэмцээнийг нь үзэх үү?

– Одоогоор шийдэгдээгүй байна.  Хэрвээ явбал би л явах байх. Ээж нь Япончуудын хийж байгаа баримтат уран сайхны киноны ажилтай байгаа.

– Та сэтгэл санаагаараа Ордост бараг оччихсон уу?

– Сайн сайхан байгаасай л гэж бодож байна. Олон хүний итгэл өвөртлөөд явсан болохоор олигтойхон амжилт үзүүлчихвэл сайн л хэрэг.

–  Богино хугацаанд бэлтгэлээ хангаад явсан гэж дуулсан?

– Тийм шүү. Ердөө долоо хоног л бэлдсэн.  7-р сарын 11-нд дуулаад санд мэнд ээжтэйгээ бэлдээд 18-нд явсан. Муу ээж нь л бэлдээд байсан, зайлуул.  Өглөө гараад л орой ядарсан хоёр хүн ирдэг байсан. “Шилмэл загвар”-ынхан хувцсыг нь бэлдэж өгсөн.  

– Х.Баярмаа аль улсын мисстэй нэг өрөөнд байгаа бол?

– Непалийн мисстэй нэг өрөөнд орсон гэж байна лээ. Тэгээд Латив, Орос, Дани, Казакстаны миссүүдтэй сайн найзууд болсон гэсэн.

–  Сэргэлэн болохоор хоч авсан сурагтай байсан?

– Найзууд нь инээдэг охин гэж нэрлэсэн байна лээ.

– Тодруулга өгсөнд баярлалаа.

Х.Баярмаагийн хувьд “Nature sounds”-ийн 15 дахь сургалтыг төгссөн авьяаслаг мисс бөгөөд та бүхэн түүнийг дэмжихийг хүсвэл Энд дарна уу … 

А.Маша










Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Фото: XIV Далай ламын 90 насны ойн баяр боллоо

02/07/2025

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

02/07/2025

Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ

02/07/2025

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.