Монголын загварын ертөнцөд ялдам дүр төрхөөрөө өнгө нэмсэн бүсгүй бол яах аргагүй мисс Ч.Содтуяа юм.
Хэдийгээр түүний анхны амьдрал бүтэлгүйтсэн ч охинтойгоо амар, жимэр амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа “ Би мөнгө харж амьдралаа сонгоогүй. Хайр сэтгэлээ дагаж, охиныхоо аавтай гэрлэсэн ч харамсалтай нь бүтэлгүйтсэн. Гэхдээ би хэзээ ч хайраар дутаагүй. Хүүхэд байхдаа ч аав, ээжийнхээ үлгэрийн гэмээр сайхан хайранд умбаж өссөн” гэжээ. Дашрамд дурьдахад мисс бүсгүй маань чөлөөт цагаараа охинтойгоо эмээ дээрээ зочилдог бөгөөд далимд нь салхинд гарч, алжаалаа тайлдаг гэнэ. Түүнчлэн тэрбээр хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгохгүй байхыг охидуудад үргэлж зөвлөдөг бөгөөд сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байдаг аж.
Х.Өнөр