Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсч, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг бол Katya Zol брэндээрээ олонд танигдсан бүсгүй. Тэрбээр хоёр жилийн өмнөөс өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдсэн аж. Энэхүү ажлаа анхлан ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийж, материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцсаа өөрөө оёдог байжээ. Урласан хувцаснуудаа онлайнаар худалдаалж тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй мэргэжлийн PR агентлагтай хамтран брэндээ сурталчлах ажилд орсон байна. Дизайнер, загвар өмсөгч бүсгүй эх орондоо ирж, өөрийн нэрийн коллекцоо саяхан танилцуулсан бөгөөд чадварлаг моделиуд түүний загваруудыг амилуулсан юм. Тэдний дунд “Киви” хамтлагийн ахлагч Ука байсан нь олны анхаарлыг эрхгүй татсан ч, дуучин бүсгүй мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахааргүй ажиллан найзынхаа урласан гоёлыг сонирхууллаа.
Австралийн Chadwick агентлагт харьяалагддаг Г.Золцэцэг мэргэжлийн нэрээрээ Odna Gerel гэж явдаг бөгөөд түүний шилдэг загваруудаас хүргэе.
Р.Есүй