Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ном унших орчин үеийн аргууд
Уртын дуу

Ном унших орчин үеийн аргууд

Урлаг Урлаг07/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_унших_орчин_үеийн_аргууд9782498762012-09-07-22-48[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчин үед ном унших үйл ажиллагаанд хүртэл техник технологиуд нэвтэрч эхэллээ. Энэ нь мэдээж ном унших дургүй болсон өсвөр насныхны анхаарлыг татах байх гэж найдаж байна. Тэр тусмаа хүнд боть номнуудыг эргүүлж, хэдэн өдрөөр унших нь маш төвөгтэй гэж бодож байгаа хүмүүст сонирхуулахад Infinitely Adjustable Reading Valet бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 2 кг хүртэлх жинтэй номыг таны хүссэн өнцөгөөр өргөх энэ бүтээгдэхүүн интернет дэлгүүрүүдэд 99,95 доллараар зарагдаж байна.

Жижиг хэмжээтэй номыг уншихад хэцүү байна уу. Эсвэл таны ойрын хараа муу юм биш биз. Мөн бяцхан хүүхдүүд болон хөгшин настай хүмүүст зориулж гаргасан Wireless Page To TV Magnifier хэмээх бүтээгдэхүүн гарчээ. Энэ нь хэвийн хэмжээтэй материалыг 20-70 дахин томоруулж зурагтын эсвэл компьютерийн дэлгэц дээр харуулдаг ажээ. Үнэ нь 399,95 доллар.

Одоо үед танд номын дэлгүүр орж ном худалдан авах шаардлага үгүй болж байна. Танд зүгээр PocketBook байхад болно. Энэ жижиг компьютерээр та дуу сонсож, кино үзэж, тоглоом тоглохоос гадна асар их хэмжээтэй электрон номын сангаас хүссэн номоо татаж аваад унших боломжтой ажээ. Үнэ нь 12 750 рубль юм байна.

«Таньтай хамт үргэлж гэрэлтүүлнэ» гэсэн өвөрмөц уриатай Hands Free Over Ear Book Light бүтээгдэхүүний үнэ 24,95 доллар юм байна. Харааны түвшинтэй зэрэгцэн байрлах энэ гэрэл нарны зай хураагууртай бөгөөд нэг цэнэглэлтээрээ 25 цаг ажиллах ба хүссэн газарт чинь таны уншиж байгаа номыг гэрэлтүүлэх үүрэгтэй аж.

Зөвхөн өөрт таалагдсан нэг зурагнаас болж бүхэл бүтэн ном худалдаж авах нь хэцүү байх тохиолдол байдаг. Хэрвээ танд ийм тохиолдол учирдаг бол The Portable Handheld Scanner -ийг худалдаж авахыг зөвлөж байна. Энэ гар сканерын тусламжтай хүссэн мэдээллээ хормын зуурт л өөрийн болгох боломжтой. Ингээд USB-гийн тусламжтайгаар компьютерт оруулаад боллоо. Энэ сканер татаж авсан материалаа JPEG форматтайгаар хадгалдаг ба хоёр батарейгаар 180 зураг сканерддаг. Үнэ 99,95 доллар.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.