Монголын загварын ертөнцийн төгс төгөлдөр хосууд болох загвар өмсөгч C.Эрдэнэцогт, С.Төгсөө нар энэ сард бүл нэмэх билээ. Тэрээр загвар өмсөгч С.Төгсөө анх хөл хүнд болсон тухайгаа өөрийн “Facebook” хуудаснаа анх бичиж ганц бие амьдралыг илүүд үздэг загварын бүсгүйчүүдээс өөр нэгэн гэдгээ тод томруунаар харуулаад авсан. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ “Миний дотор сахиусан тэнгэр байна” хэмээн бичсэн нь олон хүний хайрыг хүлээж байсан юм. Хосууд маань одоогоор Солонгос улсад сурч байгаа бөгөөд хэсэг хугацаанд амрахаар эх орондоо ирсэн бөгөөд бүл нэмэх тун дөхсөн гэнэ. С.Төгсөөгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд одоогоор ХБНГУ-ын “IZAIO models” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа аж. Хосуудын хувьд мэргэжил нэг гэдгээрээ онцлог бөгөөд хамтран олон рекламанд тоглосон бөгөөд дуучин Ч.Цэлмүүний “Хайр амлаач” дууны клипэнд хослон тоглож, “Космополитан” сэтгүүлийн хуудсыг чимж байсан юм.
Загвар өмсөгч С.Төгсөөгийн хувьд түүний ээж нь “Шууд Ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул, өвөө нь ТЭЦ4-ийн дарга асан Б.Агваандорж гуай юм. Өөрийн сонголтыг зоримог дагадаг, бие даасан, басхүү ухаалаг энэ бүсгүй нэрийг нь барьсан элдэв зураг тараахыг эсэргүүцэж буй талаараа цахим хуудаснаа бичдэг нэгэн юм.
Ийнхүү монголын загварын ертөнцийн төгс төгөлдөр хосынхоо амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
www.URLAG.mn
www.URLAG.mn