Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор. Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Анхмаа саяханы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бид нүцгэлж байж л сая хамтлагийнхаа хүрээг тэлж олон фэнүүдтэй болсон гэсэн утгатай зүйл ярьжээ. Тэрбээр “Гурван охин хамтлаг гэхээр хүмүүст 10 жилийн жаахан хүүхдүүд шиг тийм ойлголт байгаад байсан. Тэрийг эвдэж бид гурав нүцгэлж зургаа авахуулж, хэд хэдэн дууныхаа клипыг ч хэт задгай шийдэлтэйгээр хийлгэсэн. Ингэж шийдснээр манай хамтлагийн сонсогчид олширч хүрээлэл тодорхой хэмжээгээр өргөжсөн” хэмээжээ. Үүнээс хойш хамтлагийн бүсгүйчүүд хагас нүцгэлэхээр шийджээ.
FACTnews.mn