Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Ангилал: Үзвэр
СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 64 сурагчийн 160 шилдэг бүтээлийн “Бид сайн сайханд дагуулна” үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд16 цагт нээлтээ хийх юм байна. Ирээдүйн том зураачид болох дунд сургуулийн дүү нарынхаа уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж тэдэнд хийх бүтээхийн их урмыг бэлэглэнэ үү. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.
Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. 2016 оны 4-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд зураач Б.Сайханбаярын “Цагаас цагт” үзэсгэлэн тус галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нээс 20-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.
О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.
Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.
Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээгдэх гэж байна.
Монголын урчуудын эвлэлийн арт галерэйд зураач Н.Нямжавын “Үзэсгэлэнт шижигт нутаг минь” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнд алдарт зураачид, Урлах эрдмийн дизайнерууд болон олны танил дуучид оролцох юм байна.
ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа.
МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна. Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.