Ангилал: Сонгодог

Буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагддаг “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋’Макс трофи’ буудлага спортын тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар 2015 оны 3 сарын 9-13 хооронд Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдана.

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.

МХБХ-ны их хурал эн 7 хоногт болно. Хөлбөмбөгчид их хурлаараа холбооныхоо шинэ ерөнхийлөгчийг сонгоно. Олон нийтийн анхаарлыг Монголын хөлбөмбөгийн хөгжлийг ирэх жилүүдэд хэн тодорхойлон залуурдах вэ гэдэг асуулт хамгийн их татаж байгаа юм.

XVII жарны “Галзууруулагч” хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Цагаан сарын барилдаан бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог уламжлалтай. Тийм ч учраас бөхчүүд болон бөх сонирхогчид энэ барилдаанд ихээхэн анхаарал хандуулдаг билээ.

​Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ оны “Бүх оддын тоглолт” өчигдөр болсон. Онооны дээд амжилт шинэчлэн тогтоосон энэ удаагийн шилдгүүдийн тулаанд дорнод бүсээс “Атланта Хаукс”-ын П.Миллсап, К.Корвер, Ж.Тиагу, “Клевлэнд Кавалейрс”-ын Л.Жеймс, К.Ирвинг, “Торонто Рэпторс”-ын К.Лаури, “Вашингтон Визардс”-ын Ж.Уолл, “Чикаго Буллз”-ын П.Газоль, Ж.Батлер, “Нью Йорк Никс”-ын К.Энтони, “Майами Хит”-ын К.Бош, өрнөд бүсээс “Голден Стэйт Уорерз”-ын С.Карри, К.Томпсон, “Оклахома Сити Тандер”-ын К.Дюрант, Р.Уэстбрук, “Портлэнд Блэзерс”-ын Л.Алдриж, Д.Лиллард, “Сан Антонио Сперс”-ын Т.Данкан, “Мемфис Гризлес”-ын М.Газоль, “Сакраменто Кингз”-ын Д.Каузинс, “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден, “Даллас Маверикс”-ын Д.Новицки нар сонгогдон оролцсон. Харин “Лос Анжелес Лэйкерс”-ын К.Брайнат, “Лос Анжелес Клипперс”-ын Б.Гриффин, “Нью Орленс Хорнетс”-ын Э.Дэвис, “Майами Хит”-ын Д.Уэйд нар үзэгчдээс олон санал авсан гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон.

Мэргэжлийн Сумо бөхийн 69 дэхь их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал 33 удаа түрүүлэн Япон улсын эзэн хааны цомыг хүртсэн юм. Тэрээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Түүнийг элэг нэгт Монголчууд баярлан угтан авсан юм. Энэ үеэр М.Даваажаргалаас эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан зүтгэж байгаа “Голден жим”фитнес клуб дөрвөн салбартаа нээлттэй өдөрлөг зарлалаа. Уг өдөрлөгт та тус клуб явахыг хүсч байгаа сонирхож буй бүхий л хүмүүст үүд хаалга нь нээлтэй гэдгийг хэлэхэд таатаж байна.

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэс ний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн өдрүүдэд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан АНУ-ын легионеруудтай халз тоглолт хийв. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон. Монгол Улсын залуу чуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин энэ удаад тэд ялагдал хүлээж, 89:100- аар АНУ-ын легионеруудын ялалтаар тоглолт өндөрлөв.