Ангилал: Сонгодог

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэс ний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн өдрүүдэд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан АНУ-ын легионеруудтай халз тоглолт хийв. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон. Монгол Улсын залуу чуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин энэ удаад тэд ялагдал хүлээж, 89:100- аар АНУ-ын легионеруудын ялалтаар тоглолт өндөрлөв.

Сүүлийн өдрүүдэд Монголчуудын магнайг тэнийлгэсэн баярт мэдээ монголын өнцөг булан бүрээр цуурай татуулж байна. Монгол бөх японы сумогийн ноён оргилд хүрсэн, монголчууд з саяулаа болсон зэрэг түүхэн үйл явдлууд яах аргагүй бидний сэтгэлийг огшоож байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос хатуу сануулга өглөө гэх мэдээ цахим ертөнцөөр цацагдах болжээ.

Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлдээ гараад байгаа билээ. Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байжээ.

Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Тэшиг суманд боллоо. Улсын аваргад зургаан байгууллагын спортын мастер ба түүнээс дээш цолтой 27 тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ууганбаатар түрүүлсэн бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” клубын нэг, хоёрдугаар багийн тамирчид болох спортын мастер Б.Батгэрэлт, Б.Тулга нар удаалсан байна.

​Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.

NBA-ийн “Лос Анжелес Лэйкерс”-т хоёр улирал тоглож байсан С.Паркер Монголын “Үндэсний супер лиг”-ийн “Мэдимонс Шонхорууд”-ын бүрэлдэхүүнд ирлээ. Тэрээр 1981 оны зургаадугаар сарын 1-нд Нью Йорк мужийн Бруклин хотод төрсөн. 2002 оны драфтаар хөгжлийн лигээс NBA-д элссэн байна. Түүнээс хойш “Клевлэнд Кавалейрс”, “Детройт Пистонс”, “Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Майами Хит”, “Лос Анжелес Клипперс” зэрэг далайн чанадын мэргэжлийн лигээс гадна ОХУ, БНХАУ, Грек, Иран, Венесуэль, Доминикан, Хорватын сагсан бөмбөгийн лигт тоглож байв.

Арлын орны сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 12 дэх өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошогэкүг унагаж, унаагүй 12 даваатай боллоо. 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх сэкиваки Ичиножёү А.Ичинноровыг, 71 дэх аварга Какарюү М.Ананд озэки Гоэйдог тус тус давлаа.