Ангилал: Сонгодог

Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оюунаа сорьсон юм.

Тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн ангилалд 42 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүллээ.

Хэрэв Г.Отгонцэцэг легионер тамирчин болохын зэрэгцээ ирэх 2016 оны олимпд Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглох бол иргэншлээ солиход хүрнэ. Учир нь манай хоёр улсын аль алиных нь хуулинд давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Мөн энэ үеэр Болат Хавлахат “Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болох ёстой. Иргэншилтэй холбоотой бичиг баримтуудыг авсан. Олон улсын жишгээс харахад нэгэнт МҮОХ, холбогдох холбооноос зөвшөөрөл авчихсан байхад тамирчны эрх ашгийн үүднээс асуудал нааштайгаар хурдан шийдэгддэг. Бид тамирчны эрх ашгийг зөрчихгүй байх үүрэгтэй” гэжээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж байна. Өчигдөр эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болж зарим жингийн аваргууд тодорчээ.

Шиноби фитнесс клуб болон Монголын бодилдинг фитнессийн холбоо, залуучуудын холбооноос зохион байгуулж буй бодибилдингийн спортоор хичээллэж байгаа шинэ залуу тамирчидаа дэмжиж мөн шилдэг тамирчдийн бэлтгэлжилтийг сайжруулах зорилгоор SHINOBU CUP 2015 тэмцээнийг зохион байгуулж байна.

Улсын Их Хурлын даргын ивээл дор, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын Холбоо хамтран Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.

Гавъяат боксчин Н.Төгсцогтын амжилтаар бахархдаггүй монгол хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл Н.Төгсцогтын 13 секундэд 130 цохилт хийж байгаа бичлэгийг “Es news” –ийн сэтгүүлч Элли Секбич youtube сайтад байршуулснаар олон хүнийг гайхшруулж байна

Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ.

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, “Монгол Глобал” компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.