Энэ удаагийн “Инчёон-2014” Азийн спортын XVII наадамд Монгол Улсын баг тамирчид урамтай сайхан амжилт үзүүлж урьд өмнө азийн наадамд үзүүлж байсан амжилтуудаа ахиуллаа.
Ангилал: Сонгодог
АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчид алтан медалийн эзэд болов.
АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүд одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
“Инчён-2014” Азийн наадам таагүй мэдээллээр үргэлжилж байсан ч өнөөдөр баярт мэдээг дууллаа. Манай тамирчин ОУХМ Д.Отгондалай 60 кг-ын жинд Филиппиний тамирчин Суарез Чарлытай тулалдаж ялалтыг байгуулан “АЛТАН” медалийн эзэн боллоо.
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өчигдөр болсон боксын медалийн төлөө манай тамирчид рингенд хүч үзсэн.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдав.
Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байгаа билээ.Тэгвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд манай тамирчид ямар төрөлд оролцох хуваарыг хүргэж байна
Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байгаа билээ.Тэгвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 26-нд манай тамирчид ямар төрөлд оролцох хуваарыг хүргэж байна
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буудлагын тэмцээнээс Монголын баг тамирчид дөрөв дэх алтан медалиа хүртсэн юм.
Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр -100 кг-ын жинд алтан медалийн төлөө ;элхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялсан юм. Ингэснээр Монголын тамирчид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа авч, эх орныхоо төрийн дууллыг Инчеоны хотын тэнгэрт гурвантаа эгшиглүүллээ.
“Инчеон-2014” Азийн XVII наадмын тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёронтаа эгшиг- лэлээ. БНСУ-д үргэлжилж буй наадмаас медалийн салхийг манай улсын буудлагын тамир- чид хагалав. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд гавь- яат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэр гэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртсэн юм.