Ангилал: Сонгодог

агсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүү агсны нэрэмжит 19 хүртэлх насны Залуучуудын УАШТ өнөөдөр СТО-нд эхэлнэ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 10:00 цагаас болох юм. Энэхүү тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Д.Даваахүү агсны гэр бүл гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Хонконг улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Ой тогтоолтын нээлттэй тэмцээн”-д оролцохоор манай улсын баг тамирчид тус улсыг зорьсон билээ. Тэгвэл манай тамирчид багаараа уг тэмцээнд тэргүүлсэн баяртай мэдээг дуулгаж буйдаа баяртай байна.

Нийслэлийн Иргэдийн спортын Гуравдугаар наадмын Дугуйн аялалын 5 дугаар шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын13-нд буюу өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулна.

Энэхүү наадам нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэднийидэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулахад тэмцээний зорилго оршино.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 9-16-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж хаврын чуулган болон чуулганы хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар ажлаа тайлагнасан байна.

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Их сумогийн 2014 оны намрийн Аки башёгийн банцукэ буюу чансаа гарлаа.Тус башёг Монголын гурван Ёкозүна тэргүүлж барилдана.Тус башёгийн өмнө Монголын Ониараши Өлзийжаргал, Тайга Шаравнямбуу нар зодог тайлсанаар Монголын 26 сумоч барилдана. Ингээд дээд зиндаа болон Монголын бөхчүүдийн чансааг танилцуулъя.

Наймдугаар сарын 23-29-ны хооронд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн 5 настай Э.Одмаа оролцжээ.

Монгол улсад анх удаагаа Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)ныУдирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулагдаж эхлэв. Хурлын бэлтгэл үйл ажиллагааг ОУОСХ-ны албан ёсны гишүүн Монголын оюутны спортын холбоо хариуцсан ажээ.