Ангилал: Сонгодог

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Эстони Улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Б. Мөнхжин, 11 дүгээр байрт шалгарсан Б.Мишээл болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзлаа. Монголын Даамын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Б.Мөнхжин, Б.Мишээл нарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нийслэл дэмжлэг үзүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэжээ.

Дэлхийн хамгийн том марафон гүйлтийн тэмцээний нэг нь Нью-Йорк хотод жил бүр болдог. 1970 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний ням гаригт энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Тэгвэл дэлхийд алдартай Нью-Йоркийн марафон гүйлтийн тэмцээнд пара хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлай, гүйлтийн спортоор хичээллэдэг нуман хөлтэй О.Саранчулуун нар амжилттай оролцсон байна. Тодруулбал, О.Саранчулуун 70 мянган тамирчин оролцсон марафон гүйлтийн төрөлд 42 километр замыг 8.15 цагт амжилттай туулж, тэмцээний тэргүүн байрт шалгарчээ. Харин П.Энхманлай 42 километр замыг 2.15 цагт туулж, 20 дугаар байрт шалгарсан байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарыг их спортоос хувь заяагаа холбож, монголын үлгэр дуурайлал хосууд гэдэг. Эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргаж яваа тамирчин хосуудын хувьд гэр бүлдээ зарцуулах цаг, зав тун хомс байдаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан.

Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагаа энэ 10-р сарын 18-ны өдөр 10:00-17:00 цагт Чингис хааны талбайд зохион байгуулагдах гэж байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 10 болон 25 метрийн буудлагдаа 4 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ.

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт,мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсын шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин оролцож байгаа бөгөөд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн төрлийн тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа.

Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсын шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин оролцож, 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн тэмцээний шилдгүүд нь тодорлоо.

2014 оны 10 сарын 11-нд буюу Бямба гарагт зохион байгуулагдах байсан “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” унадаг дугуйн парад Цаг агаарын шалтгаанаар түр хойшлогдлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг 89179891, 88083780 утсаар болон https://www.facebook.com/events/628812923901466/, www.myf.mn хаягаар аваарай.