Ангилал: Сонгодог

Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ.

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, “Монгол Глобал” компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.

Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо үргэлжилж байна. Өчигдөр 85 кг-ын жинд “Монголын Мистер” Ж.Нурлан дэлхийн аваргын алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа Мумбайн тэнгэрт мандуулсан юм.

Ирэх онд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.

Өчигдөр буюу 12сарын 1 нд Монголд анх удаа эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн тэмцээн нээлтээ хийлээ . Тус тэмцээнд Дорноговь Таван дохио, Баянгол Фалконс, ШУТИС Шаркс, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Мон-Алтиус биеиййн тамирийн дээд сургууль, SBL Хасын хүлгүүд гэсэн багууд өрсөлдөх юм.

Хэлсэн үг нь үйлдэл болж, хийсэн ажил нь хөрсөнд бууж үр дүнг нь хардаг байх тийм шударга зарчимыг нийгэм аяндаа шаардах болсон. Энэ зарчимыг бий болгохын тулд залуучууд өөрсдөө бэлтгэгдэх ёстой, боловсрох ёстой гэдгийг “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн шилдэг оролцогч нар харуулж байна. Тэд шийдлээ хүлээсэн асуудлыг зориглон хөндөж, өөрсдийн байр сууринаас гарах гарцыг хамтдаа эрэлхийлж, нийгэмд, олон нийтэд нөлөөлөл бий болгох олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан 6-р сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялаж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ.

Дугуйн спортын ОУХМ Түвшинжаргалын Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгийн Нью Дели хотод болсон 2013 оны Азийн АШТ-ээс 56 жил хүсэн хүлээсэн алтан медаль хүртсэн юм.