Монгол Улс гурван саяулаа болоод зургаа хонож байна. Гэхдээ бид энэ баярт мэдээг дуулаад хоёр л хонож байгаа. Учир нь, гурван сая дахь иргэнийг тодруулахаар холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тэд тал бүрийн мэдээллээ нэгтгэснээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 24-нд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлсэн .Сэлэнгэ охин Монгол Улсыг гурван саяул болгосныг тогтоосон юм. Гурван сая дахь иргэнд эцэг эх нь Сэлэнгэ гэх нэр өгсөн байсан.
Ангилал: Жазз
Дэлхийн алдарт Dj Trentino өнөөдөр Монгол улсад газарджээ. Тэрээр өнөөдөр “Шонхор” плазад мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “Chicago” клубын захирал Б.Батсайхан, “Paparatsi.mn” сайтын захирал Н.Ариунцэцэг, Dj Trentino, хөөмийч Н.Наранбадрах нар оролцсон юм.
Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, монгол түмнээ баясгаж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт хийх гэж байна. Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэх юм.“Учралын эгшиг” дууны аялгууг бичсэн “Чингисхаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхантай цөөн хором хөөрөлдлөө.
Залуу дуучин Э.Болор-Уянга “Учралын уянга” тоглолтоо тун удахгүй зохион байгуулах гэж байна. Тэрбээр Зууны манлай эстрадын дуучин, поп дива, МУГЖ Б.Сарантуяатай нэлээд уран бүтээл дээр хамтран ажилласан билээ. Ингээд Э.Болор-Уянга дуучны талаарМУГЖ Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.
Дуучин Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 30-ны өдөр “River sound” клубт “Учралын эгшиг” нэртэйгээр болох юм.
“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадамд 2009 онд түрүүлэн “Цагаан-Уул” цомын эзэн болсон залуу яруу найрагч Ч. Ууганбаярын “Залуучуудын Үнэн” сонины 2013-3-4-ний дугаарт гарсан ярилцлагыг хүргэж байна. Тэмцээнд оролцсон дурсамж болоод тухайн үед хайр сэтгэлийг єєрийнхєє содон шүлгээр илэрхийлж чадсан залуу найрагчийн шүлгийг та бүхэндээ бүрэн эхээр хүргэе.
Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн гэдэг мэдээлэл өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. 3 сая дахь иргэнээ угтан авахаар улсын хэмжээнд хүлээн догдолсоор Морин жилдээ ийнхүү угтан авлаа. Тэгвэл 3 сая дахь иргэдийн сургаар нам жимхэн амьдарч байсан монголын 2 сая дахь иргэд ил гарсан юм. Мэдээж монголын 2 сая дахь иргэн 27 жилийн дараа хэрхэн юу хийж амьдарч байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс монголын 2 сая дахь иргэн Б.Золзаяатай ярилцлаа
УДБЭТ өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь тэд үзэгчдэд зориулан вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын “Оргилуун дарс” балетыг шимтэн үзэх боломжийг олгосон юм. Дуурийн театрт хүрэлцэн ирсэн зочдыг чавхдаст хөгжмийн дөрвөл сонгодог хөгжмийн хөнгөн хэмнэлээр дулаацуулан “Consonans” хамтлаг дуу хуураар хөглөн бүжгийн хамтлаг хоёрдугаар давхрын танхимд вальст урин бүжин байлаа. Сонгодог орчинд ийнхүү “Оргилуун дарс” тайзнаас оргилон үзэгчдэд хүрлээ.
Уншигчдын хүсэлтээр Монгол Улсын гавьяат жүжигчин, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт Н.Баатар гуайтай 2013 онд хийсэн ярилцлагаа хүргэж байна.
“Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы хүн. Захирагчтайгаа заргалдаад нутагтаа хөл гишгэх газаргүй хавчигдаж, эхнэр хүүхэдтэйгээ цагаачилж яваа нь энэ. Эрдэнэ 18 настайдаа Долгортой дэр нийлүүлэн амьдарч, гараасаа хөтлөх ганц үртэй болсон юм”.
Зууны манлай“Тунгалаг Тамир” кино ингэж эхэлдэг.Олон сайхан дүрээрээ мөнхөрсөн алтан үеийнхэн маань энэ киног бүтээсэн. Тэднээс цагийн уртад цөөнгүй нь бурхны оронд хальж, өдгөө хуруу дарам цөөхөн хүн үлджээ. Түүний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт Н.Баатар гуайтай уулзлаа.
25-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна.