Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу жүжигчин Б.Баяржавхлан өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлэх нээ
Дуу хөгжим

Залуу жүжигчин Б.Баяржавхлан өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлэх нээ

Урлаг Урлаг21/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-20_2020345586136922015-01-21-12-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Баяржавхлантай уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. 

-Жавхаагийн уран бүтээл нь сайн уу?

-Сайн. Би 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш туслах болох гол дүрүүдэд тоглосон. Анхны тоглосон уран бүтээл "Тэнгэрийн хүү" жүжгийн аравтын цэргийн дүр, “Гамлет" жүжигт Гильденстерний дүр, "Найрын ширээний ууц" жүжигт Галжавын "Ээжээ" жүжгийн Болдоогийн дүр гээд олон туслах дүрүүдэд ажилласан. Хамгийн сүүлд найруулагч Э.Ёндоншаравын "Буруугүй Буруутан" жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан ахын тоглосон Батдоогийн залуу үеийнх нь дүрд тоглож байгаа. 

Дэлгэцийн уран бүтээлийн хувьд, "Зүүдэнд ч оромгүй явдал”, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр” зэрэг кинонд тоглосон. Тайз, дэлгэцийн уран бүтээлээсээ гадна өөрийн бие даасан дууны уран бүтээлийнхээ ажлыг эхлүүллээ. Хамгийн эхний уран бүтээл бол "Чиний Сүүдэр" дуу. Энэхүү дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон. Хөгжмийн хэмнэлийг Ромо, төгөлдөр хуурыг Билгүүн тоглосон. Тун удахгүй та бүхэндээ уран бүтээлээ хүргэнэ.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөө?

-Театрын уран бүтээлээ хийнэ. Мөн дэлгэцийн бүтээлүүдэд түлхүү тоглох бодол бий. Үүнээс гадна өөрийн бие даасан цомгоо гарахаар ажиллах төвлөгөөтэй байна. 

-Дууныхаа үг, аяыг дандаа өөрөө зохиосон гэлээ. Ер нь өөрөө зохиох уу. Ямар жанраар уран бүтээлээ туурвих вэ?

-Би R&B,  поп чиглэлийн уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно. Дууныхаа аялгууг би өөрөө зохионо. Харин хөгжмийг бол мэргэжлийн хүнээр бичүүлнэ. Дууны шүлгээ өөрөө зохионо мөн яруу найрагч, зохиолч нараас авч дуулна. Миний анхны уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа монгол залуус интертаймэнтийн "Bowtie" студи хийнэ. Тун удахгүй сонсогч, үзэгчиддээ шинэ клипээ хүргэх болно. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.