Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Амархүү: Монголын шоу бизнест одоохондоо ямар ч дарамт, шахалт алга
Дуу хөгжим

Б.Амархүү: Монголын шоу бизнест одоохондоо ямар ч дарамт, шахалт алга

Урлаг Урлаг18/12/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10639352_977008928983180_3215163891796191293_n9903369842014-12-18-11-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тайз, дэлгэцийг хөшиг гэж үзвэл цаана нь Б.Амархүүгийн амьдрал хэрхэн өрнөдөг нь сонин байна?
-Бусдын л адил. Ажлаа хийгээд л. Хэрэв найзууд маань таван цаг ажиллавал би найман цаг ажилладаг. Тэд найман цаг ажиллавал 10 цаг ажиллана. Ийм л зарчмаар амьдарч байна. 

-Яах гэж?
-Ингэж л би тэднээс илүү байна. Тиймээс цаг үргэлж бодож, тунгааж явдаг. Гэх­дээ тэр их ажлынхаа ха­жуугаар бас сайхан амарч чаддаг. Хүн ажил, амралтаа зохицуулж чаддаг байх ёстой. 

-Тэр ч тийм шүү. Ин­гэхэд та их романтик хүн байх, тийм үү?
-Хэлж мэдэхгүй юм. 

-Яагаад. Таны хэлсэн үг, хийж байгаа үйлдэл тань их л романтик хүн шиг харагдуулдаг?
-Жишээ нь. 

-Би тэс хөндлөн зүйл асуугаагүй биз дээ. Таны хийж байгаа ажил, тэр ч битгий хэл хайр дурлалын асуудал чинь хүртэл олны өмнө ил байдаг. Та ч түүндээ нэг их эмзэглэдэггүй юм шиг ээ? 
-Яасан гэж эмзэглэх юм бэ. Дэлхийн аль ч оронд шар хэвлэл байдаг. Тэд бичиж л байдаг. Харин ч эсрэгээрээ бичиж, ярихгүй бол уран бүтээлч хүн айх хэрэгтэй. 

-Гэхдээ таны зарим үйлдлийг шоу мэтээр харж, дүгнэх ч хүн байна?
-Ойлгосонгүй. Яг юу нь шоу гэж. 

-Жишээ нь, найз бүс­гүйдээ барьж байгаа гэнэ­тийн бэлгүүд чинь байна. Үргэлж л олны нүдэн дээр ил байдаг. Гэхдээ зүрх сэтгэлийн асуудал нийтэд ил байх нь хэр зохимжтой юм бол. Би л хувьдаа шоу гэж харж байгаа?

-Би олны танил хүн. Хүмүүс миний амьдралыг сонирхдог. Алхаж, гишгэж байгааг минь хүртэл сонждог. Б.Амархүү хаана, юу хийж явна гээд л. Гэхдээ тэр бүхнийг шоу гэж харахгүй байна. Би олны танил байх тэр амьдралыг сонгосон. Ямар ч саад бэрхшээл байсан тэр замаар л алхах болно. Хүмүүсийн сонирхож байгааг нь сонирхуулна. 

-Олны танил гээд асуу­сан болгонд нь хариу­лаад бай­вал нэг л өдөр та­наас асуух асуулт олдох­гүй болно. Тэр үед яах вэ?

-Мартагдана гэж үү.
-Тийм ээ?

-Би санал нийлэхгүй байна. Уран бүтээлч хүн болж өгвөл энгийн, нээлт­тэй байх хэрэгтэй. Ингэх тусам үзэгч, сонсогчид чам руу гэсэн илүү хандлагатай болдог. Харин тэр бүхнийг шоу гэж хүлээж авах хэрэг­гүй. Чи хэл л дээ, яагаад хүн ийм байж болохгүй гэж.

-Харин яагаад тийм байх ёстой гэж?

-Магадгүй миний хийсэн зүйлийг хараад хэн нэгэн хүн зориг орж хайртай хүндээ хайраа илчлэх ч юм бил үү. Амьдрал их сонин шүү дээ. Миний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нэг ч гэсэн хүнд урам зориг, аз жаргал бэлэглэж байхыг хэн мэдэх юм. Тиймээс би өөрийнхөө үйлдлийг зөв, зүйтэй ажил л гэж боддог.

-Уг нь О.Ариунзул Азийн топ модель. Гэтэл хүмүүс Б.Амархүүгийн бүсгүй л гэж ярьдаг?

-Би тэрэнд нь үнэхээр дургүй. Манай хүн авьяас­тай чадварлаг бүсгүй шүү дээ. Өөрөө ч их амжилт гаргадаг. Бид хоёрын хийж байгаа ажил тусдаа. Гэхдээ хүмүүс янз янзаар л ярих юм даа.

-Салсан, нийлсэн гээд л үү?

-Тийм ээ.

–Ингэхэд хуримаа хэзээ хийх гэж байна вэ?

-Ирэх онд.

-Сайхан мэдээ байна?

-Баярлалаа.

-Гадаадынхан шиг нү­сэр, сүртэй хурим хийх үү?

-Сүртэй гэсэн ойлголт байхгүй. Гоё хурим хийнэ. Хэний төлөө сүртэй хурим хийх юм бэ. Хамгийн гол нь өөрийнхөө эхнэр, аав ээж, ах дүү нарынхаа сэтгэлийг гоё байлгана. Түүнээс биш нээх айхтар “Би лаг гэдгийг хар л даа” гэх ойлголт байхгүй. Сэтгүүлчид мэ­дээж зураг хөрөг авах санал тавих байх. Түүнийг нь хүлээж авна. Гэхдээ хэвлэлийнхэнд зориулж тусад нь үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнээс биш бидний хуриманд хэн дуртай нь орж, гарахгүй.

-Таныг хараад байх нь ээ, амархан хөөрч баяр­ладаг хэрнээ амархан уур­лаж, гунигладаг юм шиг санагддаг?

-Тийм ээ, би угаасаа тийм зантай. Бас ядрахаараа сэтгэл санаагаар унадаг.

-Сэтгэл, санаагаа яаж сэргээдэг вэ?

-Сайхан амарч унтдаг. Унтаж амрах бол хамгийн сайхан зүйл. Хүн ажил, амралтаа зохицуулж чаддаг байх ёстой гэж. Гадаа намар болчихсон болоод ч тэр үү жаахан гунигтай л байна. Тэгээд ч би хүйтний улиралд дургүй.

–Монголд од байх Орост од байхаас ямар ялгаатай вэ?

-Би од гэдэг үгэнд дургүй. Од тэнгэрт л байдаг.

-Уучлаарай, тэгвэл уран бү­тээлч байх?

-Тэнгэр газар шиг ял­гаатай шүү дээ. Тэс хөнд­лөн хоёр зах зээл болохоор харьцуулах ямар ч бо­ломжгүй. Энэ нь ийм, тэр нь тийм гэж хэлэх хэцүү. Харин манайхны шоу биз­нест юу нь гоё вэ гэхээр эрх чөлөөтэй, ямар ч дарамт шахалт байдаггүй. Бүх хүн уран бүтээлээ хийх боломж нь байна. Мөнгө аваад сурчихсан хүмүүс нь бага байна. Одоохондоо шүү дээ.

–Бидний урилгыг хүлээн авч цөөн хором ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.