Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Камертоны Мээдээ:Тэр герман бүсгүй надад таалагдаж бид хоёр үерхэж байсан
Үндэсний хөгжим

Камертоны Мээдээ:Тэр герман бүсгүй надад таалагдаж бид хоёр үерхэж байсан

Урлаг Урлаг05/12/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shudarga_mn_1417657983_9fc97a28e55af3f8big5184087192014-12-05-12-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
-Камертончууд уран бүтээлээ түр завсарлаж тус тусдаа хувийн бизнес эрхлэх болсон. Урлагийн хүн барилга, уул уурхайн салбарыг сонгосон тань тун сонин байна?

-Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх юм. Бид уран бүтээлээ завсарлаад таван жил өнгөрчихсөн байна. Бид “Монгол Газар” компанийн охин компаниудыг хариуцаад үйл ажиллагааг нь эрхэлж байна. Миний хувьд барилга уул  уурхайн салбарыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш. Сонирхсон хэрэг л  дээ.  Харамсалтай нь яг одоохондоо хүний нүд хараа булаам сүндэрлэсэн өндөр барилга барьж амжаагүй  л байна. Би ажлыг нь удирдаж байгаа боловч мэргэжлийн баг ажилладаг болохоор миний мэргэжил, хийж байгаа ажил хоёр маань харшилдаггүй юм. Барилгын салбар тун сонирхолтой салбар. Эх орны маань нүүр царай шүү дээ. Барилгын салбарт ажиллаж байгаагаа эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувт нэмрээ оруулж байна гэж боддог шүү.
-Цаашдаа барилгын салбараа дагнах уу? Эсвэл өөр бизнест хүчээ сорих бодолтой байна уу?
-Одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Энэ тухай ярих нь арай эрт байна. Цаг хугацаа нөхцөл байдал хааш эргэхнэв. Сонголт бодит боломжоос зуун хувь шалтгаалдаг гэж боддог. Ер нь ямар ч салбарт ажилласан бай бидний үеийн залуучууд байгаа нөөц бололцоо эрч хүчээ шавхаж ажиллаж байх нь, баялаг бүтээх нь хамгийн чухал. Энэ бол энэ цаг үеийн үйлдвэрлэгч хүчин болж байгаа залуус бидний үүрэг. Манай залуучууд сайн боловсролыг гадаад дотооддоо эзэмшиж байна. Мөн гадагшаа ажиллаж өөрийн гэсэн бизнесийн санаа, ололттой шинэлэг зүйлүүдийг сурч мэдсэн нь маш их байгаа тул тэднийхээ гаргаж байгаа санаа оноог дэмжээд хэрэгжүүлээд явбал улс орны хөгжилд хувь нэмэртэй юм даа.
-Барилгын салбар хүнд байна уу? Бэлэн мөнгөний хомсдол ихэсч, барилгын материал үнэд орчихсон. Иргэдийн худалдан авах чадвар үндсэндээ зогссон энэ үед барилгын салбар толгойлох нь мэдээж амаргүй л байгаа байх?
-Бэрхшээлтэй зүйл байнаа. Бэрхшээлгүй ажил ч гэж юу байхав.
“Монгол Газар”-ын захирал Ц.Мянганбаярыг банкны асуудлаар цагдаад шалгагдаж, охин компаниудыг нь ч бас шалгаж амжсан?
-Түүн шиг худлаа юм байхгүй.  Ер нь ч тэгээд шалгаад мөрдөөд байхаар зүйл болоогүй шүү дээ. Бид ч энэ байдлыг та нарын адил мэдээлэлтэйгээр хөндлөнгөөс л ажиглаж байсан.
-Мээдээ оюутан болсон гэж сонссон. Ямар чиглэлээр номын дуу сонсч байна вэ?
-Ямар нэг мэргэжил сонгож суралцсан юм байхгүй ээ. Цаг зав гаргаж англи хэлний мэдлэгээ л дээшлүүлж байна. Төрөлх хэл биш болохоор мартчих гээд байх юм. Би уг нь хэлний авъяастай л даа. Их олон хэл сурах гэж оролдож үзсэн. Япон, герман, солонгос, орос гээд л. Харамсалтай нь бүгдийг нь мартсан. Давтахгүй болохоор….          
-Хамгийн сүүлд жааз стилиэр цомог гаргаснаас хойш уран бүтээл гаргасангүй?
– Харамсалтай нь миний хүссэн шиг сайхан цомог болж чадаагүй ээ. Үүнд олон шалтгаан бий л дээ. Миний хүсээд байгаа уран бүтээлийн найруулгыг ойлгох ч хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Дан ганц компьютерээр бүхнийг шийдэж чадахгүй. Тухайн үед жааз стилиэр дагнан хөгжимддөг хөгжимчид ч ховор байлаа. Иймэрхүү шалтгаануудаас бүх зүйлийг бодож байсан шигээ төгс хийж чадаагүй. Одоо зав боломж олдвол санаандаа хүрсэн жааз блюз стилийн уран бүтээл гаргана гэж бодож байгаа.
-Нууц биш бол цомгийн чинь ашиг орлого хэр байсан бэ?
-Хэвлэлтийн зардлаа ямар ч байсан нөхсөн. Тухайн үед хэдэн төгрөгийн ашиг олсоноо санахгүй байна.
-Мээдээ хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд эхнэр авч хувийн амьдралаа зохиосон. Ганц бие байх нь boyband-уудын фенүүдийнхээ сонирхлыг татаж, анхаарлын төвд байх шалгарсан менежмент шүү? Мээдээ эхнэрээ танилцуулаач?
-Заяаны хань зам дээр гэдэг үг үнэн юм билээ. Эхнэртэйгээ эртний танилууд л даа уг нь. 2007 оноос хойш ойртож дотноссон ч гэрлэчихнэ гэж бодож байгаагүй ээ. Нэг л мэдсэн уулзаж бие биедээ дасаад хайртай болж гэр бүлээ зохиосон. Бас бидний хайр сэтгэлийн гэрч болсон хөөрхөн үртэй болсон бид хоёр.

-Гэрлэхгүй удсан чинь чамд багагүй эрсдэл дагуулсан. Нэг хэсэг Мээдээ гомо гэсэн яриа дэлгэрсэн. Гэрлэсний чинь дараа ч гэрлэлт нь халхавч гэсэн яриа гарсан. Энэ бүхэнд яагаад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгдөггүй юм бэ?
-Тэр үед хүмүүс янз бүрээр  л ярьсан. Худлаа юмыг наадах чинь худлаа гэж хэд хэлэхэв дээ. Ер нь хүмүүсийн үнэнийг хэлчихээр далдаганаад хачин болоод зарга хийгээд элдэв янзын хурал зарлаад сүйд болдог. Нэгэнт л худлаа зүйлийг мянга тайлбарлаад байх шаардлагагүй учраас тайлбар хийж хэвлэлийн баатар болохыг хүсээгүй. Дуугүй байх нь ухаалаг шийдвэр гэж үзсэн.
-Мээдээ герман найз бүсгүйтэй боллоо гэсэн мэдээллийг бататгаж, чи найз бүсгүйн хамт папараццид өртсөн. Тэр бүсгүй юу болсон бэ?
-Яс үндэстэн харгалзахгүй хүн найз нөхөдтэй байж яагаад болохгүй гэж. Тэр герман бүсгүй надад таалагдаж  бид хоёр үерхсэн. Монголд танилцсан юм. Үерхэж нөхөрлөж байж цаашдын хань ижлээ сонгодог. Ер нь би яаруу хүн биш л дээ. Амьдралын ханиа яаралгүй маш их бодож байж сонгосон.
-Нэг үе “Flux” нэртэй диско клуб ажиллуулж байсан. Яагаад хаачихсан юм бэ?
-Хууль дүрэм, хүмүүсийн харилцаа гээд ажиллуулах их хэцүү юм билээ. Тухайн үедээ л анхны Face control-той диско клуб байсан. Шинэлэг зүйлүүдийг ч хийж чадсан. Нэг л болж өгөхгүй болохоор нь хаасан.
-Эрчүүдийн гангараа бол хурдан унаа. Ямар маркийн машин унаж байгааг чинь, ямар үнэтэйг нь асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Range Rover л унаж байна даа. Үнийг нь хэлэмгүй байна аа.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.