Эзэн Чингис хааны тухай “Үхэж үл болно-Чингис хаан”, “Төрийн сүлд өршөө” “Илүү сартай зун” кино болон “Би эр хүнд хайртай”, “Нууц амраг чинь болъё” зэрэг олон жүжгээрээ нэрд гарсан зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Ж.Билгүүн Япон улсад амьдарч, ажиллаж байгаа билээ.
Ангилал: Жазз
-Та өвөөгийнхөө талаар гэгээн сайхан дурсамжаар яриагаа эхлэхгүй юу?
-Бид амралтын өдрөөр өвөө, эмээгийндээ очдог жаахан охидууд байлаа. Бага насанд дурсамж болон үлдсэн зүйл бол өвөөгөө мундаг уртын дууч гэхээсээ илүүтэйгээр маш нямбай хүмүүс байсныг илүү тод санадаг юм. Өвөө, эмээ хоёрын хийж байгаа үйлдэл бүр нь гайхалтай нямбай байдаг байлаа. Тэдний хийсэн буузны гурил, мах нь яг тэнцүү хэмжээтэй. Элдсэн ч, чихсэн ч яг л нэгэн жигд банш, бууз хийнэ.
Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл мөн. Харин агуу урлаг нь хэд хэдэн соёлыг дамжин мөнхрөх чадвартай байдаг гэдэг үг бий. Бид урлагаар дамжуулан инээд баясал, уярал ухаарал, сэтгэлийн асар их цэнгэл жаргалыг эдэлдэг. Тэгвэл энэ агуу их урлагийг хүн л бүтээдэг гээд бодохоор бахдам сайхан. Урлагтай ажил амьдралаа холбосон хүмүүс гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй байдаг. Урлагийн хүн болох сонирхолтой эсвэл өөрийнхөө авъяасыг задлах гэсэн хүүхэд залуучуудад зориулан дараах ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Бидний энэ удаагийн зочноор “Урлагийн цомирлог” сургалтын төвийн багш Г.Болор-Эрдэнэ уригдлаа.
Анх удаа инээдмийн кино барьж авсан
-Таныг инээдмийн кино хийж байгаа гэхээр сонирхол төрж байна. Ийм төрөл жанрын кино хийх санаа хэзээ төрөв?
-Энэхүү кино төсөл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Анх “Үргээлэг” киноны ажил дууссаны дараа “ТВ коктейль”-ийнхон бид ийм кинонд ормоор байна гэсэн саналыг өвлөөс эхлэн тавьсан. Тэгээд дөрөвдүгээр сараас кино зохиолоо янзлан бүх зүйлээ бэлдэж, өнгөрсөн наймдугаар сард мотор дуугарч эхэлсэн. Ерөнхийдөө 46 хоног зураг авалт хийн дараагийн ажилдаа ороод явж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 06-нд киноныхоо нээлтийг хийх гээд амьсгаа дээр явна.
-Сонгодог хөгжмийн тэргүүлэх театр “Большой театр”-ын тайзнаа Монголынхоо дуурийн урлагийн өнгө төрх болж, дуулах болсонд танд баяр хүргэе?
-Большой театр бол дэлхийн тоотой хэдхэн том театрын нэг. Энэ театрын тайзан дээр дуулах болсондоо их баярлаж байна. Манайхаас хоёр сопрано, нэг меццосопрано, хоёр баритон, хоёр басс хоолойтой дуучид явж байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа. Ярилцлага авах болсон шалтгаан ч ойлгомжтой. Жил гаруй, бараг л хоёр жилийн турш түүнийг нийгмийн багагүй хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй, сонгодог урлагийн хамгийн том байгууллагыг удирдахаар хэн хаанаас ирснийг ухаж чадахгүй явсан. Тэдний нэг нь би. Нэг л өдөр томилогдож, энэ томилгоог баталгаажуулах гэсэн шиг түүнд тохируулсан ажлын байрны захиалга хийгдэж, харин дараа нь түүний өмнө оноогоороо илүүрхсэн хүнд өөр ажил санал болгосноор тэр энэ суудалд үлдсэн. Гэхдээ аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харах нь өрөөсгөл учраас түүний үгийг сонсохыг зорьсон юм.
Монголын хамгийн анхны underground hip hop хамтлаг “Татар”. Заяа, Мөөгий, Жагаа нар 10 жилийн хугацаанд “Татар”, “Second album”, “Ганцаараа”, “Freedom”, “Нөлөөллөөс дээгүүрт” зэрэг цомгоороо өөрсдийн хүрээлэл, сонсогчийг бий болгож чадсан залуус. Үе, үеийн сонсогчдын анхаарлыг татдаг “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуунтай цөөн хором ярилцлаа.
Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг нь Г.Ундармаа. Тэрээр уран бүтээлсээс гадна хүмүүнлэгийн үйлсэд цаг заваа зориулж яваа нэгэн. Тэрбээр “Итгэлийн танхим” төслийнхөө хүрээнд эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулсан олон хүний талархлыг хүлээсээр байгаа юм. Ингээд МУСТА, жүжигчин Г.Ундармаатай ажил амьдрал, уран бүтээлийн тухай энгүүн яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэгийн ээжийг “Ижий” буландаа урьсан юм. “Би ихэд азтай хүн, одоо хүртэл ээжийнхээ гарын сайхан цай, хоолыг идэж хамтдаа байна” хэмээн дуучин маань хэллсэн. Тэрбээр оюутны байранд амьдардаг байсан бөгөөд бага зэрэг өлсдөг байжээ. “Амралтаараа гэртээ очоод ээжийнхээ хийсэн буузыг идэх дуртай байлаа. Хот руу буцах үеэр бууз хийдэг ч яарч сандраад олигтой идэж гардаггүй. Харин ирсэн хойноо ээжийгээ санан, нөгөө хийсэн сайхан бууз нүдэнд харагддаг байж билээ” хэмээн дурсан ярилцсан юм.
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны урлагийн наадмаас алтан медаль хүртсэн У.Бямбажавтай онлайнаар холбогдлоо. Тэрбээр АНУ-д зар сурталчилгааны салбарт амжилттай ажиллаж буй нэгэн юм. “Субару”, “Оракл”, “Виза карт”, “Касперский”, “Хитачи” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниудын албан ёсны сурталчлагч түүнтэй ярилцсанаа хүргэе.