Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.
Ангилал: Жазз
Энэ сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод Монгол, Хятадын сэтгүүлчдийн V форум болсон. Энэ форумын талаар МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.
Дуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо энэ сарын 26, 27-нд тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Энэхүү тоглолтынх нь талаар дуучин бүсгүйгээс тодруулга авснаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас” хүүхдийн ордны захирал, багш С.Амгалантай ярилцлаа.
Тэрбээр хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй нэгэн бөгөөд “Хүүхэд бидний толь” хэмээн үздэг ажээ.
-“Сурагч” сонинд ажиллаж байсан тань хүүхэдтэй ажиллахад нөлөөлсөн байх. Энэ утгаараа тэдэнтэй ажиллахад хамгийн энгийн зүйл юунаас эхэлбэл зохистой гэж боддог вэ?
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид ирэх долоо хоногт орон нутгийг зорихоор болжээ. УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа.
“Miss Mongolia 2013” тэмцээний ялагч Монголын отгон мисс Намширын Анутай уулзаж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 12-28-ны хооронд БНХАУ-д зохиогдсон “World Bikini Model International 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байр, шагналыг хүртээд иржээ. Гадаад төрх, бие галбир төгс заяагдсанаас гадна дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнгээрээ өөрийгөө гэрэлтүүлсэн тийм л сайхан бүсгүй учраас олон улсын миссүүдийг ардаа орхисон болов уу гэсэн бодол түүнтэй ярилцаж суухад төрж байлаа. Ингээд олныг нуршилгүй түүнтэй ярилцлагыг хүргэж байна.
-Намар болж байна. Энэ улирлыг уран бүтээлчдийнх гэж тодотгох нь бий?
-Манай уран бүтээлчид зуныг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Гэхдээ амрах завгүй ажлаа хийдэг нь ч бий. Миний хувьд ч шинэ уран бүтээл дээрээ ажиллалаа. Одоо харин ажилдаа орчихоод л. Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна.
“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амартай ярилцлаа.
-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?
-Өнөө маргаашгүй ганцаараа дуулсан шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны найруулагч С.Гантөрийн ая, түүний эхнэр болох “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг л бууж өгөхгүй шүү дээ.
-Шинэлэг өнгө аяс бүхий “Эрхэм сэтгэл” дууны клип үзэгчдийн хүртээл боллоо. Маш сонирхол татсан өвөрмөц клип болсон байна. Клипний зураг авалтаа хаана хийв. Энэхүү уран бүтээл тань хэрхэн бүтсэн бэ?
Ц.Сарнай: Бидний “Эрхэм сэтгэл” дууны маань клип мэндэллээ. Энэхүү дууны клипний зураг авалтыг өнгөрсөн жил АНУ-ын Аризона мужийн Улаан уул хэмээх алдартай газарт “V” продакшныхантай хамтран бүтээсэн. Клип маань гараад удаагүй ч хүмүүсээс ирж буй сэтгэгдэл нь их ам сайтай, хаана авсан юм бэ гээд гайхацгаан асуугаад байгаа. Энэхүү клипийг бүтээхэд их хөдөлмөр орсон гэж хэлж болно. Манай охин ой зургаан сартай байсан. Хүүхдээ дагуулаад хамтлагаараа том машин хөлслөөд клипэнд орж байгаа бүхий л жижиг хэрэгсэл, цаг толио ачиж аваад л явсан. Хөдөлмөр заран зорьсон зүйлийнхээ ард гараад сайхан клиптэй болсондоо сэтгэл хангалуун байна. “Эрхэм сэтгэл” дууны аяыг Ц.Ганзориг ах маань зохиосон. Тэрбээр энэхүү аяыг олон жилийн өмнө эхнэртэй зориулан зохиож байсан юм билээ.
Монголын урлагийн ертөнцөд өөр өнгө төрхийг гаргаж ирсэн, амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа “The Colors” хамтлаг нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа билээ. Тэд одоогоор өөрсдийн анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Г.Тогтуун, Б.Төгөлдөр, А.Тэргэл, Б.Хүслэн, Н.Жамух нартай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье.