Хос хоёр уртын дууч хэмээн нэрлэгдэж, хийсэн уран бүтээл бүрээрээ үзэгч, сонсогчдоосоо өндөр үнэлгээ авдаг дуучид бол МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар билээ.
Ангилал: Жазз
Монголчуудын хувьд төдийлэн танил биш ч өрсөлдөөн ихтэй Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж яваа энэ залууг Буянхишигийн Билгүүтэй гэдэг.Тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 20-д шалгарсан.
Алдарт Аврора хөлөг, Нева мөрний салдаг гүүрнээс авахуулаад өвлийн хот, зуны цэцэрлэг, Марийнскийн театрын алдартай балетчин хосын зураг ч байна. Энэ бүхэн бол зураач, Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн бүтээлүүд. Тэрбээр эх орондоо дөрөв дэх удаагаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна.
Монголын рок попын тогоонд шинэлэг өнгө төрхөөр үзэгч, сонсогчдтойгоо уулзаж байгаа хамтлаг бол “Бид4” хамтлаг. Тэд өөрсдийн анхны уран бүтээлээ хүргээд удаагүй байгаа хэдий ч олны сайшаалыг харамгүй авч байгаа залуу уран бүтээлчид. “Амьдралын хэв маяг” буландаа тус хамтлагийн дуучин Баасансүрэнгийн Оргилыг урин ярилцлаа.
Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоугаа өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.
Буржгар үс, улаан даашинз, нүүрэмгий зан нь Карменыг чимдэг шиг Ц.Арюнад ч энэ дүр төрх тун дажгүй зохидог юм билээ. Тайзны голд “манаргаж” үзэгчдийг байлдан дагуулдаг цыган бүсгүй Кармены дүрээр олноо танигдаж буй ДБЭТ-ын гоцлооч Ц.Арюнатай ярилцлаа. “Таны нэрийг заримдаа монголчлоод Ариунаа гэж бичдэг юм билээ гэж ярилцлагын төгсгөлд асуухад “Ариунаа олон шүү дээ. Би бол Арюна. Нэг үсэг нь ч гэсэн өөр хэвээрээ байг” гэж хариулсан.
– Манай редакцийн зочин буланд уригдан ирсэн урлагийн салбарынхан нүдний шилээ ер авдаггүй юм. Тантай бас хар шилний цаанаас ярилцлага хийх нь ээ?
– Шилээ авч болно, болно. Би чинь хамгийн гол нь шилээ авахаар аягүй царай муутай ш тээ. Бас би урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн. Урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.
Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Боролдойн Мягмар” гэдгээрээ олонд хүндлэгдсэн найруулагч С.Мягмар ажиллалаа.
Тэрбээр ярилцах хүнээрээ зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийг сонгосон нь жирийн хэрэг биш аж. Тэд Монголын урлаг, тэр дундаа тайз дэлгэцийн урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй эрхмүүд билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ажиллаж байна. Энэ жилийн наадмын урлагийн тоглолт хэрхэн болох талаар Ерөнхий найруулагч Д.Сосорбарам тодруулга өглөө.
Эмэгтэй хүний ихэмсэг зан,нарийн мэдрэмж, сэтгэл татам байдлыг өөртөө агуулсан сайхан бүсгүйчүүдийн нэг нь УГЖ, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь яахын аргагүй мөн билээ. Энэ удаа түүнтэй ярилцаж, дотоод ертөнцөд нь бага ч гэсэн нэвтрэхийг хүссэн билээ.