“Ээжээ надтай гэрлээч” киногоо үзэгч түмэн олондоо хүргэхэд бэлэн болоод байна. Тус киноныхоо нээлтийг наймдугаар сарын 15-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад хийнэ. Энэхүү бүтээлийг “Милл” фильм, “Улаанбаатар” фильм, “Монгол” фильмийн хамт олон маань хамтран бүтээлээ.
Ангилал: Жазз
“Масс” продакшний бүтээл “Дурлалын магистр” киноны зохиолч, зургийн дарга Т.Эрдэнэсүхтэй ярилцлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дурлалын Магистр” киног бүтээх болсноор ярилцлагаа эхлүүлье?
– “Дурлалын магистр” бүрэн хэмжээний инээдмийн киног хийх санааг энэ оны эхээр анх найруулагч, уран бүтээлчидтэйгээ ярилцаж эхэлсэн. 2012 оны 3 сарын сүүлээр зохиол маань бэлэн болж 2 сар орчим “Их засаг” сургууль болон бусад газруудад зураг авалт хийж 6-р сарын 30-нд Тэнгис кино театерт нээлтээ хийсэн байгаа.
Монголын рок попын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол яах аргагүй альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг билээ. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон хит уран бүтээлээр нь танихгүй хүн ховор биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр энэ удаад гурав дахь шинэ цомгийнхоо хамт фенүүдтэйгээ эргэн уулзлаа. Ингээд дуучин Отгоотой уулзан шинэ уран бүтээл, шинэ хэмнэлийнх нь талаар ярилцлаа.
Үндэсний портал Gogo.mn Gogo Cafe-ярилцлагын буландаа энэ удаад Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцсан юм. -“Хувцсаа тайчаад шид” цомог худалдаанд гарлаа.…
Лондон дахь алдарт “Playboy” клубт Монгол Dj ажилладаг гэвэл та итгэх үү. Тийм ээ, дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус ур чадвараа гайхуулан салбар бүрт хүч үзэж яваа. Тэдний нэг Dj Золбаяр буюу Zola. Тэрбээр энэ сарын 2-нд болох зуны анхны задгай шоунуудын нэг “Sunset”-ын 10 жилийн ойд тоглохоор Лондонгоос найзынхаа хамт хэдийнээ эх орондоо иржээ. Түүнтэй электро хөгжимд анх яаж хөл тавьсан болон алдарт клубт хэрхэн Dj болсон талаар нь ярилцлаа.
Хаан хуурын тансаг аялгууг сонордож, суут хөгжмийн зохиолчдын ертөнцөөр аялах юутай сайхан.
Энэ аяллын зам дардан бөгөөд, илүү уянгалаг, яруу тансаг байх учиртай. Тиймдээ ч хөгжмийн тань аялгууг илүү уянгалаг байлгахын тулд хөгжим хөглөгч нар ажилладаг. Харамсалтай нь манай улсад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн тун ховор. 1990-ээд оноос өмнө Оросын мэргэжилтнүүд л төгөлдөр хуур хөглөдөг байсан гэх.
“Баасан гаригийн зочин”-оор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Ванчаарайг урилаа. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Уран бүтээлийн олз омог арвин уу. Энэ зун та шинэ бүтээл туурвисан уу?
-Танай сониноор дамжуулаад нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж байна. Миний “Хүний мөс” зохиолоор уран бүтээлч залуус нийлээд уран сайхны кино хийх гэж байна. Өвгөн зохиолч би үүнд их баярлаж сууна. Би залууст итгэдэг юм. Тэднээс хүсэл мөрөөдөл, уран бүтээл хийх чин сэтгэл үнэртдэг байхгүй юу.
Удирдаач Б.Энхбаатартай ярилцахад таатай байлаа. Наадмын өмнө, Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр уулзсан болохоор санаснаараа тухтай ярилцаж чадаагүй. Эндээс ч дуудаад, тэндээс ч дохиж зангаад суулгахгүй байлаа. Гэхдээ асууя гэснийхээ талыг ч болов гүйцэлдүүлсэн. Түүнтэй ярилцаж байхад аргагүй л мэргэжилтэн юм гэсэн бодол төрж байлаа.
“Би чинь хамгийн сүүлд самбарын өмнө багшийн асуултад хариулж зогссон хүн. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна шүү дээ” хэмээн ярилцлага өгөхөөс эвтэйхэн бултахаар завдсан ч надад “баригдсан” яруу найрагч бол Батхүүгийн Батзаяа юм. “Миний асуултууд танд шалгалт шиг л санагдсан хэрэг үү” гэсэн асуултад минь “Юу ч гэмээр юм. Хэнд ч ярьж байгаагүй нандин зүйлийн тухай асуухаар чинь, хэзээ ч ярьж байгаагүй болохоор ч тэр үү хэл ам эвлэхгүй юм байна шүү дээ. Тэр чинь чиний өөдөөс харж байгаад уйлах шиг эвгүй юм байхгүй юу” хэмээн надад тэр бүр яг үнэнээсээ хэлсэн.
Би залуудаа тухайн үед гарч байсан “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонинуудын Дорноговь аймаг дахь сурвалжлагчаар өөрийнхөө сонирхолоор ажилладаг байлаа. Онцлог нь цалингүй сурвалжлагч байсан.