Дуучин Б.Мөнхбаярыг нийтийн дуу сонирхогч бүхэн андахгүй биз ээ. Түүнийг уран бүтээлээ сонгож дуулах сонголт, хоолойн өнгө аяс бусдаас арай л өвөрмөц юм шиг санагддаг. Ингээд дуучин Б.Мөнхбаяртай хэдэн хором хөөрөлдлөө.
Ангилал: Жазз
Монголчууд бидний “Маленькая страна” дуугаар сайн мэддэг Наташа Королева саяхан 40 насны босго давжээ. Гэсэн хэдий ч Наташа залуу охид шиг хөгжилтэй, идэвхтэй хэвээр байгаа юм. Түүний “КП” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Ятга хөгжмийн гайхамшигт аялгууг хүний зүрх сэтгэлд хүртэл тоглож “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгдэх болсон нь зүгээр ч нэг өгчихсөн алдар хүнд биш юм. Ази төдийгүй Европт өөрийн авьяасыг гайхуулж, Монголынхоо ардын урлагийг сурталчилж ирсэн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
16 настай, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч “Sweetymotion” хамтлагийг 1995 онд анх байгуулжээ.
“Боловсрол суваг” телевизээр гараад удаагүй ч үзэгчдийн анхаарлыг татаж буй олон ангит кино бол “Хувь тавилангийн ээдрээ”. Уг кинонд залуу жүжигчин Г.Золзаяа тоглосон юм.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж буй. Урлагийн ертөнцөд өнгө нэмж явсан тэрбээр өдгөө огт өөр салбарт хүчин зүтгэж, төрийн албан хаагч болсон. Хаазаа ГИХАЭГ-т гадаадын иргэдэд үрчлүүлж буй
Бид өнгөрснөөсөө суралцан ирээдүй өөд итгэл төгс алхалдаг. Цаасан сонин уншихаа байжээ хэмээн залуусыг муу хэлэх нь ч бий.
-“Х Түц” продакшн болж гарснаас хойш драмын жүжгийн хувьд тав дахь нь. Хоёр нь Америкийн кохиолч Айн Рэндийн жүжиг, нэг нь Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг”, үлдсэн хоёр нь дорно дахины сонгодог бүтээл болох Цао Юугийн “Аянгын бороо”, Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжиг. “Аянгын бороо”-ноос хойш гурван жилийн дараа энэ жүжгийг тавилаа л даа.
Польш, Францын иргэншилтэй кино найруулагч Роман Полански Каннын олон улсын кино наадамд оролцсон. Тэрбээр наадмын дараа тус улсын “Le Monde” сонинд ярилцлага өгчээ. 79 настай тэрбээр 1954 онд жүжигчнээр гараагаа эхэлж, улмаар кино найруулагч, продюссерээр ажиллаж байна.
Олон Нийтийн Телевиз маань үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, үзэгчдэд зориулсан нийгэм, эдийн засаг, урлаг соёл, хүүхэд, залуучуудад зориулсан мэдээ мэдээлэл, нийтлэл уран сайхан, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт хөтөлбөр бэлтгэдэг. Эцэст нь үүнийгээ нийтийн хүртээл болгох нь бидний гол зорилго л доо. Ингэхдээ хараат бус байх үйл ажиллагаа, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэсэн, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэсэн, нийт үндэснийхээ эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Ийм ч хуультай. Сүүлийн үед МҮОНТ-ийн гаралт муу байгаа тухай гомдол, санал бидэнд ч их ирж байна. Уг нь энэ ажлыг төрийн мэдлийн “Радио, Телевизийн дамжуулах сүлжээ” УТҮГ хариуцан ажилладаг л даа. Бид нэвтрүүлгээ айл өрх бүрт чанартай хүргэх үүднээс нийслэл хотод газрын станц, харин хөдөө орон нутагт хиймэл дагуулаас хүлээн авч, дахин дамжуулах станцуудаар нэвтрүүлдэг. Гэвч нийслэл хот тэлсэн, барилгажилт эрчимжсэн, интернэт, үүрэн телефоны оператор, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид олширсон гэх мэт олон шалтгаанаас давтамжийн нягтаршил ойртож, долгионы үелзэл ихэссэн. Үүнээс болж захын хорооллуудын айл өрх манай телевизийн нэвтрүүлгийг үзэж чаддаггүй, эсвэл гаралт муу байх зэрэг асуудал үүсээд байгаа юм.