Ангилал: Жазз

Монголын кино урлагийн үндсэн баазыг үгүй хийж байгаа нь кино урлагийг мөхөөж байна хэмээн үе, үеийн ахмад найруулагч, жүжигчид ярьж хэлсээр өнөөг хүрсэн. Тодруулбал, “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын хууль бус үйлдлүүдийн талаар Монголын кино урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд нэлээд зүйл олж мэджээ.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд өчигдөр Залуу зохиолчдын холбооноос гэрт нь зочилж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа. Нэрт зохиолчийн үг бүр амттай, үнэ цэнэтэй байсныг энд дурьдах ёстой. Монголын уран зохиолын түүчээ болсон тэрээр өдөрт хоёр гурван мөр бичихгүй сууж чаддаггүй гэдэг. Тиймдээ эл эрхэм одоо бүжгийн жүжиг, бас ном бичиж байгаа аж.

Ардын уран зохиолч П.Бадарч гуайд Монголын залуу зохиолчдын холбооноос хүндэтгэл үзүүлж, номын дээжээ өргөн барьсан юм. Бид энэ үеэр Ардын уран зохиолч П.Бадарчтай цөөн хором хөөрөлдлөө.

Монголд анх удаа 24 цагийн турш зөвхөн загварын контент хүргэдэг “Fashion channel” телевиз нээгдэж Монголчуудын үзэж харах ертөнцийг тэлсэн. Уг телевизийн шинэ гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл хэмээх эрхэм тодорсон нь олон хүний сонирхлыг татаад байсан.

“Хувьсал” продакшнаас драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх авьяасаараа ялгарч чадсан жүжигчин бол МУСТА Г.Отгонцэцэг юм. Тиймдээ ч тэрээр олон кино, жүжгээрээ залуусын зүрх сэтгэлийг ямагт эзэмдэж байдаг. Жүжигчин бүсгүйг “Ододтой бүжиглэе-3′ шоунд амжилттай оролцож Гранпри шагнал хүртээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа.

Оюунцэцэгийн Цэнд-Аюуш гэдэг нэр хэдэн жилийн өмнөөс уран бүтээлчдийн дунд яригдаж байсан бол одоо түүнийг Монголын уншигчид мэддэг болжээ. “Болор цом-26” наадамд аман хүзүүдэж байсан тэрээр энэ жилийн цомд гутгаар байрт шалгарсан билээ. Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагчтай цөөн хором хөөрөлдлөө. Цэндийн Чимэддорж хэмээх их хүмүүний орыг залгаж, түүний “Малчин” болоод бусад нэвтрүүлгүүдийг үргэлжлүүлэн хийж, Монголын радио хэмээх босго өндөртэй их айлд ажиллаж яваа яруу найрагч, сэтгүүлч залуугийн сэтгэлийн үгийг хүргэж байна.

“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа.

2013 он гарснаар Циркийн амжилт дахин мөнгө, хүрэл гэсэн медалиар нэмэгдлээ. Италийн Ромд жил бүр зохиогддог 29 дахь “Golden circus festival” гэх алдартай тэмцээнд Монголын гурван нугараач хоёр төрлөөр оролцоод эх орондоо мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирлээ. Ингээд тус наадмаас хүрэл медаль хүртсэн СТА О.Цэцэглэнтэй уулзаж ярилцлаа.