Айл гэрийн хойморт урилгагүй зочилж, эх орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй үзэгч, сонсогчдод хүргэдэг гайхамшигтай албыг гүйцэтгэж яваа хүмүүс бол нэвтрүүлэгч нар. СГЗ нэвтрүүлэгч Б.Рагчаагийн хувьд олон жил МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа туршлагатай нэвтрүүлэгчийн нэг. Тэрээр өдгөө МҮОНР-ийн “Гурван эрдэнэ” студид ажиллан сонсогчдодоо бурхны сургаалиа хайрлан тэдний ухаарал, гэгээрэлд цучил нэмсээр явна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
Ангилал: Жазз
Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.
“Өнөөдөр” сонин “Найзууд” булангийнхаа зочноор Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нарыг урилаа.
Өнөөдөр нэгдүгээр сарын 16. Яг энэ өдөр буюу өнөөдөр Од театрын тайзнаа “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” ганцхан удаа тоглогдоно. Алдарт Айн Рэндийн энэхүү жүжгийг Монголд Айн Рэндийн зохиолоор анх удаа жүжиг найруулан тавьсан, Айн Рэндээр “өвчилсөн” Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулан тавих юм. Мөн энэхүү жүжгийн NTV телевизээр шууд дамжуулах юм. Хэдийгээр мэдээж хэрэг өнөөдөр жүжгийг нь амтархан үзэх ч “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг хүлээж тэвчилгүй “Од” театрыг зорьж, яг жүжгийнх бэлтгэлийн үеэр Д.Сосорбарам эрхэмтэй ярилцлаа.
Норовын Гантулга гэж нэр 2000-аад оны эхнээс л утга зохиолынхоны дунд дуулдаж эхэлсэн. Оюутан байхаасаа том жижиг наадмын бүхий л түрүүг хүртсэн энэ залуухан найрагч энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар шалгарсан билээ. Ингээд та бүхэндээ яруу найраг, сэтгүүлч Н.Гантулгатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Оюутан байхаасаа эхлээд л олон олон амжилтыг дагуулсан нэгэн загвар зохион бүтээгч залууг уншигчиддаа танилцуулъя. Түүнийг Хаймчигийн Батзаяа гэдэг.
“Ньюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаатай ярилцахаар ДБЭТ-т ороход нэг дууг чангаар тавьж даган дуулж байсан юм. Түүнтэй 2013 онд хийх хамтлагийн шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Монголын уран зургийн галерейн захирал, МУЭ-ийн шагналт А.Чадраабал хоёр найзынхаа хамтаар энэ жилийн анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад байхад нь уулзаж уран бүтээлийн талаар болон энэ онд уран зургийн галерей ямар ажил хийх гэж байгаа талаар хөөрөлдлөө.
-Ойрын сонин гэвэл шинэ оноо гэртээ гаргачихаад гэр бүлээрээ Сингапурт долоо хоног сайхан амарчихаад ирлээ. Тиймээс одоо ажил, амьдралдаа эрч хүчтэйгээр орж, тоглолтын бэлтгэлээ базаана.
Манай энэ удаагийн зочноор Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Филиппин улсад зохиогдсон “Miss Earth-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн юм.