Ангилал: Сонсох

Өнөөдөр дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохиож байна. Анх 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдгэлсээр иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгууллаа.

Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 90 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран “Ертөнцийн гэгээ” нэртэй эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 976 Арт Галерейд энэ сарын 6-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь гадаад, дотоодод сурталчилах зорилготой уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг өнгөрсөн сарын 28 хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 60 гаруй уран бүтээлчийн100 орчим бүтээл иржээ. Тэдгээр бүтээлээс шалгуурт нийцсэн 43 уран бүтээлчийн 50 гаруй уран зураг, 10 гаруй баримал, инстоляц үзэсгэлэнд тавигдахаар болжээ.

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадам 10 дахь жилдээ олон улсын театрын баярын өдрөөр буюу ирэх 03 дугаар сарын 27-нд зохион байгуулагдах билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран зохион байгуулж буй тус наадмыг угтаж “Гэгээн Муза” наадмын шилдэг бүтээлүүдийн цоморлигийг та бүхэндээ толилуулж байгаа билээ.

Мартагдах шахаад буй бурхны шашны нууц тарнийн ёсны очирт бүжиг болох цамыг сэргээх, уламжлалт цамын баг бүжгийг ном ёсны дагуу түмэн олонд хүргэх зорилгоор Гандандаржаалин хийд, Мандала бурхан шашны соёлын төвийн тэргүүн Н.Батбаярын санаачлагаар “108 цам” төсөл хэрэгжиж байгаа. Тэгвэл энэхүү төсөлд хувь нэмэрээ оруулахаар Зураач Ч.Солонго “108 цам” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ сарын 25-наас эхлэн толилуулахаар болжээ.

Монголын Уран зургийн галерейн санаачилгаар байгуулагдсан “Керамик арт” студи, 116 дугаар дунд сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлсэн юм. Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагт Уран зургийн галерейд үзэсгэлэнгийн танхимд болно.

Монголын төдийгүй дэлхийн урлаг сонирхогчдын таашаалд нийцсэн гайхалтай үзэсгэлэнгүүдийг дэлгэж байдаг “Уран зургийн галерей”-н 2 дугаар сарын үзэсгэлэнгийн хуваарийг та бүхэндээ толилуулж байна.

Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв сан бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн эрхэм уламжлалтай билээ. Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг юм.

Монголын үе үеийнхний төлөөлөл болсон 50 гаруй уран бүтээлчийн үзэл санаа, сэтгэлгээний цар хүрээг нэгтгэсэн “Бид” үзэсгэлэнгийн шилдгүүдийг өнөөдөр 16.00 цагт тодруулах ажээ. Уран зураг, керамик, баримал, контемпорари гээд дүрслэх урлагийн бүхий л бүтээлүүдийг хамруулсан энэхүү үзэсгэлэнгийн шилдгүүдтэй танилцахыг хүсвэл “Өргөө-2” кино театрын хойно байрлах “Blue mon” барилгын нэгдүгээр давхарт буюу “Blue moon” –“Цэнхэр сар” галлерейг зориорой.

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураачид болох Д.Батмөнх, А.Чадраабал, А.Очирболд, О.Энхтайван нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт Урчуудын эвлэлийн Арт галерейд нээлтээ хийх гэж байна. Тус уран бүтээлийн үзэсгэлэнд уран бүтээлчдийн 2012-2013 онд бүтээгдсэн уран зураг, уран баримал, видео арт төрлийн бүтээлүүд дэлгэгдэх юм байна.