Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг. Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй…
Ангилал: Сонсох
Зураач Ц. Амаржаргал “Цэцгэн Урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгохоор зэхэж байна. Цэндбаатарын Амаржаргал нь 2010 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагналт зураач Ц. Нарангэрэл багшийн урланд суралцан төгссөн юм. Курсын болон дипломын ажлуудаа өөрийн хамгийн дуртай наранцэцгээр хийж байсан бөгөөд одоог хүртэл цэцгээ тасралтгүй зурсаар энэ багахаан туршлагаараа анхны үзэсгэлэнгээ гаргах гэж байна.
Монголын уламжлалын академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архиваас зохион байгуулж Соёл урлаг хөгжүүлэх сан дэмжлэгтэйгээр дэлгэгдэж буй “Хоёр зуун дамжсан Монгол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “Уран зургийн галерейд” нээлтээ хийжээ.
Монголд мэргэжлийн уран бүтээлч бэлтгэж эхэлсэн Дүрслэх урлагийн дээд сургууль үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой онд тохиож байна. Ойн хүрээнд маргааш Зайсан дахь Веста Велла хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд 16.00 цагт ДУДС-ийн залуу уран бүтээлч багш М.Ганзул, С.Ганзам, М.Чинбат, Ч.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан нарын хамтарсан “Бид” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан ба түүний залгамжлагчид” хөрөг зургийн бичил үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн “Монгол цэргийн музей”-д үзэгч олноо толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол туурагатнуудыг 400 гаруй жил удирдсан алтан ургийн хаадуудыг он дарааллаар нь суртачилахад оршино.
Нэгэнтээ дэлхийн талыг эзэлж явсан Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Их хааны өв соёл” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байгаа юм. “Их хааны өв соёлыг ард иргэддээ мэдрүүлж, бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг хийж байна. Үүнээс гадна өөр олон арван хүмүүс тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Төрийн Соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Эртний сайхан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн “СУВД“ арт галерейн үзэсгэлэнгийн танхиbд 2012 оны арваннэгдүгээр сарын 23 нд 17.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Монголчууд балар эртнээс эхлэн хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөн дээдэлж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмэдийн уран бүтээлд илэрлээ олсон байдаг.
Зураач Д.Булгантуяа, М.Уранбэрх нарын хамтарсан “Цагийн өнгө” үзэсгэлэнг сонирхохоор урчуудын эвлэлийн Арт галерейг зорилоо. Үзэсгэлэнгийн танхимд ороход 30 гаруй уран бүтээлийг дэлгэсэн байв. Зураач М.Уранбэрх бүтээлүүдээ монгол зургийн аргаар зурдаг. Харин Д.Булгантуяа абстракт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Түүний зургуудаас хязгааргүй эрх чөлөө, орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн юм. Хэтэрхий тод биш, хоорондоо ууссан завсрын өнгө уран бүтээлд нь голложээ. Сонирхол төрүүлэм хачин этгээд хийсвэр сэтгэлгээний зургууд харц булаалаа. Хаврыг орог саарал шаргал өнгөөр ч дүрсэлсэн нь байх юм. Замбараагүй юм шиг харагдсан ч хаврын хуйсганасан тэнгэрийг хүний дотоод ертөнц, бодолтой холбожээ.
Монгол төрийн Түүхийн музейд “Тэнгэрлэг Чингис хаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Тэртээ XIII, XIV зуун буюу бүтэн хоёр зуун дамнан дэлхий дахин Монголоор овоглож, Монголын тухай л ярьж байлаа. Эдүгээ дэлхийд оршин байгаа 200 гаруй улс орноос хүн төрөлхтний хоёр зууны өнгийг тодорхойлж байсан үндэстэн Монголоос өөр гараагүй. Тухайн үеийн дэлхий дахин монгол эр хүн, монгол аргамаг хүлгийн хурдыг гайхан биширч байсан гэдэг. Тэр үеийн хурдыг өнөөгийн интернэтийн хурдтай зүйрлэж болмоор. Бидний монголчууд тэр хурдаа өнөөгийн нөхцөлд сэргээж ашиглаж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих болно” гэдгийг онцолж хэллээ.
МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-нд Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд С.Батцоожийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж, илэрхийлснээрээ онцлог юм.