ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа.
Ангилал: Сонсох
МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна. Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.
Уран зураг, урлагт хайртай хэн бүхэнд дуулгахад та бүхний мэлмийг мялаах нэгэн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Зураач Б.Мөнх “Будагтай богц” уран зургийн үзэсгэлэн МУЭ-д өчигдөр нээлтээ хийлээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй Арван хангал бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.
Blue moon art галлерейн ээлжит уран бүтээлийн үзэсгэлэн болох зураач С.Пүрэвхүүгийн бие даасан уран бүтээл болох “Судалбар-2016” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу энэ сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл “Blue moon” art галлерейд дэлгэгдэнэ. Уран зурагт хайртай хэн бүхнийг урьж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна.
“Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн” уран зураг сонирхогчдын хүртээл болоход бэлэн боллоо.Эл үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 18-28-ныг хүртэл харааны яруу найраг сонирхогчдын мэлмийг баясгах ажээ. Сонирхуулахад “Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн”-д 50 орчим уран бүтээлчид оролцох нь ээ.
Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Монгол өнгө” үзэсгэлэн энэ сарын 7-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл дэлгэгдэж байна.
“Blue Moon” Арт галерей нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлчидтэй хамран ажиллаж, тэдгээрийг дэмжсээр ирсэн билээ. Жил бүр Гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг он дамнуулан зохион байгуулдаг уламжлалтай. Нийт 50 орчим гишүүн уран бүтээлчидтэй бөгөөд уг үзэсгэлэнд гишүүд шинэ бүтээлүүдээ дэлгэдэг онцлогтой.
Blue Moon art gallery – ийн гишүүн уран барималч М.Мөнхзулын анхны бие даасан “Эрч” үзэсгэлэн удахгүй дэлгэгдэх гэж байна. Нээлт 2015.12.17 нд 17.00 цагт болно. Урлаг уран зурагт хайртай хүн бүхнийг урьж байна