Ангилал: Сонсох

Сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зургийн үзэсгэлэнгээ анх удаа Япон улсад дэлгэж байна. Тэрбээр өөрийн 20 гаруй бүтээлийг багтаасан үзэсгэлэнг энэ сарын 23-27-нд Токио хотын “Гинза” галерейд зохион байгуулж байгаа юм байна. Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн гоо үзэмжийг тольдуулсан аваргын уран зургуудыг үзэсгэлэнгийн үеэр 500 мянган иенээс эхлэн худалдаалах бөгөөд бүх орлогыг Монголынхоо зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.

Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, “Өлзий Сэрээтэр” сангаас “Ө.Сэрээтэр 100” Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, “Өлзий Сэрээтэр” сангаас “Ө.Сэрээтэр 100” Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд монголын Филателчдын тив, дэлхийн үзэсгэлэнгээс медал хүртсэн шилдэг бүтээлүүд тавигдах юм. Үзэсгэлэн Үндэсний түүхийн мүзейд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Миний нутаг сэдвийн хүрээнд арт галерейгаас жил бүр монголын үзэсгэлэнт сайхан байгаль, газар усыг зурсан бүтээсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Энэ удаад Сэлэнгэ нутгийн байгалийн сайхан, ан амьтан зэргийг дүрслэн харуулсан бүтээлүүдийг урлаг сонирхогч олондоо дэлгэн толилуулахад бэлэн болоод байна. Уг үзэсгэлэнд СГЗ зураач, багш Ц.Нарангэрэл, барималч Р.Энхтайван, Э.Гансүх, Б.Түвшин, Оргилболд, Дамдинбаяр , Баатарцогт, Болор, Болортуяа, Төртүвшин зэрэг олон уран бүтээлчид өөрийн арга барил, техникийг харуулан зурсан бүтээлүүдээрээ олорцож байгаа юм.

Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 12-р сарын 04-23-ны хооронд Та бүхэнд толилуулж байгаадаа МУЗ-ийн хамт олон баяртай байна.

“ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр12:00 цагт Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ.

Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 11-ний өдрүүдэд уран зургийн Лилиум Арт галерейд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт 2015 оны 11-р сарын 27-ны 19:00 цагт тус галерейд болно.

2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор “Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд аялагч гэрэл зурагчид нэгдэн хамтарсан “Мэдрэхүйн хэлхээс” нэртэй үзэсгэлэнг Blue Moon арт галерейн танхимд толилуулаад байна. Өнөө үед монголд төдийгүй дэлхий нийтэд гэрэл зураг амьдрал, ахуй болон цаг хугацаанд салшгүй том орон зай эзэлж байгаа төдийгүй манай Монгол оронд сүүлийн жилүүдэд гэрэл зураг сонирхогчдын тоо хурдтай нэмэгдсээр байна. Гэрэл зургийг зөвхөн сонирхох төдийгүй мэргэжлийн түвшинд хүрээд байгаа.
Тус үзэсгэлэнд Б.Баяр, Г.ГанӨлзий, Э.Ганбаяр, Р.Гоцбаяр, Д.Октябрь, Ж.Чинбат, Х.Түшиг, Б.Тэмүүлэн, Н.Энхбат, Б.Эрдэнэбулган, А.Түмэнжаргал нар оролцжээ.

“Сувд” арт галерейд нээгдсэн монгол, япон зураачдын хамтарсан “Хээр тал, далай тэнгис” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Талын Монголыг мэдэрсэн япон зураачид, арлын Японыг төрөлх эх орноосоо өөрцгүй хайрлаж өөриймсдөг монгол зураачдын сэтгэл оюуны шимээр бүтсэн уран бүтээлүүдтэй энд танилцаж болно. Уран зураг, урлал хэмээх ээдрээтэй, адал явдалтай ертөнцөд амьдардаг залуус таныг өөр өөрсдийн ертөнцдөө урьж байна.