Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын урчуудын эвлэлийн хороо”-ны Фонд-1 үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Монголын урчуудын эвлэлийн хороо”-ны Фонд-1 үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг31/07/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1407923708_sssss7355262372015-07-30-16-04[www.urlag.mn]4982389782015-07-31-08-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын Эвлэл  нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зураач урчуудынхаа бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан энэ салбарын анхдагч бөгөөд хамгийн том олон нийтийн байгууллага юм. 

Манай байгууллага өнөөдөр 73 жилийн түүхтэй,   ЮНЕСКО-гийн олон улсын зураачдын холбоо (IAA) Олон улсын ардын урлагийн байгууллага, (IOV / IOFA)-ын Монголын үндэсний хорооны гишүүн,  өөрийн эгнээндээ  500 гаруй уран бүтээлч гишүүдтэй. 

Жил бүр Монголын Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэсэн 50 шахам уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ ийн үзэсгэлэнгийн танхимд зохион 

байгуулдаг. Үүнд:“Хавар” “Алтан бийр” “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн” “Монголын сайхан орон” “Намар” “Шинэ бүтээл” зэрэг үзэсгэлэнгүүдийг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 3000 гаруй уран бүтээл үзэгч олны мэлмийг мялааж байдаг билээ.   

МУЭ 1954 оноос өөрийн уран бүтээлийн фондыг үүсгэн бүтээлчдийнхээ сор болсон бүтээлүүдийг худалдан авч, хадгалж, борлуулж байжээ. 2015 оноос МУЭ-ийн хорооноос фондын үйл ажиллагааг сэргээн, одоо хадгалагдаж байгаа бүтээлүүдийг бусад үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, бүртгэлжүүлэх, хамгаалах, цуврал үзэсгэлэн  болгон толилуулах, улам баяжуулж,  арвижуулахаар  ажиллаж байна. Фондын үзэсгэлэнгийнхээ салхийг хагалж  МОНГОЛ ЗУРАГ-ийн бүтээлийг сонгон МУЭ-ийн Фонд-1 үзэсгэлэн 2015.07.31ны өдөр нээлтээ хийх бөгөөд уг үзэсгэлэнд Монгол зураг, Торгон зургийн дээжис буюу Ц.Даваахүү, Б.Чинтогтох, Ц.Байды, Ц.Дорж, Л.Наранцацралт, Я.Туяа, С.Мижиддорж,  Д.Бадам, Ц.Энхбаяр  зэрэг гуч гаруй уран бүтээлчийн монгол зургийн төрлөөр  1967-1996 оны хооронд туурвиж МУЭ-ийн фондод хадгалагдаж буй бүтээлүүдийг  та бүхэнд дэлгэн үзүүлэх гэж  байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.